Д.СУМЪЯА ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Жүдо бөхийн Дэлхийн аваргын тэмцээний гурав дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн -57 кг төрөлд Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ. Тэрээр 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2017 оны Дэлхийн аварга тэрбээр ийнхүү ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртэж буй юм.
Өнөөдөр эмэгтэйчүүд -63кг жинд манай тамирчин Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар, -81кг жинд О.Ууганбаатар өрсөлдөж байна.
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР БОЛЛОО
Манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг. Тэгвэл энэ жил хоёр дахь удаагаа буюу есдүгээр сарын 22-ны бямба гарагт Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГААР Д.СУМЪЯАБАЗАРЫГ СОНГОЛОО
Нийслэлийн Монгол Ардын намын даргаар УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сонгогдлоо. Тэрбээр гишүүдээс 167 санал авсан бол Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболд 164 санал хүртсэн байна. Нийт саналаас 18-ыг нь хүчингүйд тооцжээ. Баасан гарагийн өглөө эхэлсэн Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурал бямба гарагийн 05:00 цагт өндөрлөсөн юм.
НИЙСЛЭЛ-ДАРХАН, СЭЛЭНГИЙН ЧИГЛЭЛИЙН БҮХ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААГААД, МАРГААШ ӨГЛӨӨ НЬ НЭЭВ
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын онцгой комиссын даргын тушаалаар Пүрэв гарагийн 17:00 цагаас Баасан өглөөний 09 цаг хүртэл хугацаанд Улаанбаатар хотоос баруун чиглэлд гарах бүх хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Энэ хугацаанд дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон “Баянчандмань АЗЗА” ТӨХК болоод авомашины “Пажеро” “Ланд 100”, “Прадо”, “Сүбару” клубын нийт 60 гаруй хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цасанд боогдсон нийт 433 автомашин, 1450 иргэнийг аюулгүй газарт гарган ажиллажээ.
ЗГ-ААС БАГШ НАРЫН ЦАЛИНГ 40 ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас багш нарын ажил хаялт болон татварын бодлогын талаар тодруулга авлаа.
БАЯНЗҮРХ-УЛИАСТАЙН АВТО ЗАМЫГ ӨРГӨТГӨН ШИНЭЧИЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Улиастайн уулзвараас хуучин Баянзүрхийн товчоо хүртэл 3,4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж пүрэв гарагт хөдөлгөөнийг нээлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДАЖ, БОДЛОГЫН ХҮҮГ 10 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны 9 дүгээр сарын 20-нд хуралдаж, Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци 2018 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.0 хувь, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрээд байна. Дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж авна уу.
НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
“Намрын ногоон өдрүүд - 2018” үзэсгэлэн худалдаа “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан доор Мишээл экспо төвд болж байна. Тус үзэсгэлэн ирэх даваа гараг буюу 24-нийг. хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнгийн фото мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.