-Та өөрийгөө мэргэжлийн тоглогч боллоо гэж тоосон үе хэзээ вэ?
-Миний хувьд Москвад тоглохдоо л тэгж боддог. Гадаадын тоглогчид Москвад тоглохоосоо айдаг. Тэр ч байтугай гадаадад гарчихсан оросууд хүртэл Mосквад тоглохоос эмээдэг. Москвагийн үзэгчдийн хөгжмийн боловсрол өндөр, үзэгчид миний тоглолтод үнэлгээ хэлэхэд урам авна. Москвад би хэд хэдэн удаа тоглосон. Жишээ нь, Оросын агуу төгөлдөр хуурч, С.Рихтерийн гэр музей, Н.Рерихийн музей, А.С.Пушкины музей, М.В.Ломоносовын нэрэмжит Улсын их сургууль /МГУ/-ийн Хөгжмийн том танхимд, С.Рахманиновын нэрэмжит танхим, Малый зал /Бага танхим/ зэрэг алдартай танхимуудад 2000 оноос хойш тогложээ.
-Москвад хамгийн сүүлд хэзээ тоглов?
-2017 оны арваннэгдүгээр сард ЗХУ-ын Ардын жүжигчин, нэрт төгөлдөр хууч Маргарита Фёдорова багшийнхаа мэндэлсний 90 жилийн ойн концертод уригдаж Москвагийн Малый танхим, С.Рахманиновын концертийн танхимд оркестртой тоглолоо. Орос багш минь 89 настайдаа бурхан болсон. 90 жилийн ойн концертдоо намайг тоглуулах гэрээслэл үлдээснийг концертийн танхимд тоглохын өмнөхөн зарлахад нь анх сонсоод цочирдсон. Багшийнхаа ойд зориулсан тэр концертийг А.Скрябины зохиол тоглон, хааж байлаа. Фёодорова багш минь Скрябины бүх зохиолыг тоглосон төгөлдөр хуурч анхны эмэгтэй.
24 наснаасаа П.И.Чайковскийн нэрэмжит консерваторт багшилсан хүнд хэчнээн шавь байх билээ. Тэдэн дундаас намайг онцолж гэрээслэл үлдээжээ. Тэр гэрээслэлийг сонсох агшинд би хамгийн их сэтгэл зовж, дотроо “Яана аа” гэж дуу алдсан. Багш минь, аав минь дээрээс харж байгаа гэж бодохоор маш хариуцлагатай тоглох ёстой гэж бодсон. Би энэ тухай би Ардын жүжигчин Т.Цолмон багшдаа, ойр дотныхондоо л ярьсан. Олон нийтэд бол анх удаа л ам нээж байна даа.
-Америкийн алдарт “Карнеги холл” танхимд хийсэн тоглолтын талаар маш сонирхолтой шүүмж гарсан юм билээ?
-2007 оны тоглолт л доо. “Карнеги холл” концертийн танхимд тоглосны дараа Америкийн мэргэжлийн нэр хүндтэй “Пиано” сэтгүүлд миний тоглолтын талаар шүүмж гарсан байсан. “Манхэттэн” сургуулийн танил багш Миковский утасдаж хэлснийг би хэзээ хойно олж уншсан. Мэргэжлийн төгөлдөр хуурч хүн миний тоглолтыг үзээд дэлхийд алдартай тоглогч Горовиц /Horowitz/ -тай харьцуулж бичсэн нь надад маш том үнэлэмж, урам өгсөн. Намайг магтахдаа гол нь биш, миний тоглолтыг өөр хүнийхтэй харьцуулсан нь миний цаашдын тоглолтуудад ч нөлөө үзүүлсээр.
Тэр шүүмжийг уншаад манай гэр бүлийн хүний сэтгэл догдолж, нулимс нь бөмбөрч байсан. Би мэргэжлийн хөгжимчнийхөө хувьд ийм том шүүмж авна гэж зүүдэлж яваагүй. Энэ шүүмжийн тухай би Орос, Монгол хоёр багшдаа л хэлсэн. 2007 оны үйл явдлыг одоо л сэтгүүлчид ярьж байгаа юм шүү. Би энэ мэт амжилтуудынхаа талаар ер ярьж байгаагүй, намайг онгирч байна гэж бодох вий гэж эмээдэг.
-Мэргэжлийн төгөлдөр хуурчдын дунд А.Скрябины зохиолыг тоглодог хүн маш цөөхөн байдаг гэдэг. Таны Орос багш Фёдорова, мөн та Скрябиныг тоглодог юм байна?
-Их мэргэжлийн талын асуулт байна. Дэлхий дээр Скрябиныг тоглодог хүн олон байдаггүй. Шопен, Бетховен, Моцарт, Лист, Гайдн гэх мэт зохиолчдын бүтээлийг тоглодог төгөлдөр хуурч ерөнхийдөө олон. Скрябины зохиолуудыг яг бичсэнээр нь тоглодоггүйгээрээ өвөрмөц, хэцүү. Багштайгаа 28 жил хамт байхдаа энэ тоглолтын нууцыг мэдсэн байх. Гэхдээ би багш шигээ Скрябинист биш. Магадгүй багадаа багштайгаа таарсан бол илүү олон зохиолыг нь тоглох байсан болов уу. Фёдорова багш “Скрябиныг тоглохоос эмээх хэрэггүй, чи чадна. Өөртөө итгэ” гэж зоригжуулдаг байлаа.
Сургуулиа төгсөөд охин нь, найз нь болтлоо багш нартайгаа дотносохдоо тэднийхээ "ид шид"-ийг илүү ойлгосон доо. Ардын жүжигчин, СУИС-ийн багш Т.Цолмон багш минь намайг 15 нас хүртэл сургаж, Орос руу сургуульд үдсэн уран бүтээлийн минь ээж. Манай мэргэжилд багш хамгийн дотно хүн нь байдаг. Багш нар минь зөвхөн хөгжим заагаад зогсохгүй, амьдралын бүхий л асуудал дээр тусалж, арчилж байсан. Тиймээс багш шавийн барилдлага, маш ойр дотно харилцаа байдаг юм.
-Та гадаадад олон жил сурч, ажиллаж амьдарчээ. Яагаад Монголдоо ирэхээр шийдсэн бэ?
-Аав минь гэнэт өнгөрч, манай гэр бүлд цочир үе таарсан. Би багадаа гэрээсээ гарсан, дүү нар бол сүүлд явцгаасан л даа. Айлын том учир ажил мэргэжил, ар гэрээ бодсон ч үүрэг хариуцлагаа ухамсарлан тодорхой зорилготой ирсэн. Нэгдүгээрт, ээжийгээ асрах. Хөгжилтэй нь ээж намайг асарч байна. /инээв/ Ажил мэргэжлийнхээ хувьд би эх орондоо мэргэжлийн амбийцтай ирсэн. Олон улсын тайзан дээр Монголынхоо нэрийг дуудуулах гарын шавь төрүүлэх нь миний хүсэл, мөрөөдөл. Аавын минь бодлын үргэлжлэл юм. Аав “Миний охин эх орондоо ирж эрдэм мэдлэгээ хүүхдүүдэд сургах хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Одоо би Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын багш, СУИС-ийн магистрын оюутнуудад багшилж байна.
-Мэргэжлийн тоглогч төрүүлэх нь тийм урт хугацааны ажил гэж үү?
-Миний багш нар шиг амьдралынхаа турш тоглосон хүнийг л тоглогч гэнэ. Ер нь тоглогч гэдэг нэрийг 60 наснаас л зүүдэг дээ. 50 нас хүртлээ тоглоод, түүнээс цааш зүг чигээ олчихдог. Насны хязгаар гэж үгүй, үхэн үхтэлээ л тоглоно. Миний орос багш Фёдорова 85 хүртлээ тоглосон. Т.Цолмон багш минь одоо тоглож л байна. Би 2017 оны уран бүтээлийнхээ тоглолтод багшийгаа урьж, хамтдаа тоглосон. Тэр бол миний хувьд мартагдашгүй сайхан өдөр байсан.