Өнгөрсөн бямба гарагт галт уулын дэлбэрэлтээс урссан халуун хайлмаг хурдны замыг гатлан улмаар Номхон далайд хүрснээр уушги, нүд, арьсны цочрол үүсгэх, цаашлаад үхлийн аюулд ч хүргэж болзошгүй нөхцөл байдал бий болсныг Хавайн Галт уулын Ажиглалтын Төвөөс мэдэгдлээ.
Аймшигт халуун хайлмагийн дараа агаарт хүхрийн давхар исэл тархсанаас ч илүү аюул Хавайн оршин суугчдад нүүрлээд байна. Учир нь халуун хайлмаг далайн устай нийлснээр идэмхий хийн хорт хольц үүсчээ.
Албаны хүмүүс нутгийн иргэдэд халуун хайлмаг далайтай нийлсэн газрын ойр орчмоос хол байхыг сануулж байна. Мөн хүхрийн давхар ислийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн нь аюулыг улам нэмжээ. АНУ-ын Эргийн хамгаалалтын албаныхан Килауны галт уулын эргэн тойронд 300 метрийн радиусаас гадагш усыг аюулгүй болгосон гэж мэдэгдсэн бөгөөд далайгаар аялагчдыг аюултай нөхцөлийг ойлгон, халуун хайлмагт хэт ойртохгүй байхыг анхаарууллаа.
Галт уул дэлбэрснээс хойш хоёр долоо хоногийн дараа нөхцөл байдал улам хүндэрснийг нутгийн иргэд ярьж байна.
Нутгийн оршин суугч Икайка Марзо “Лавын үер зүгээр ч нэг аюул биш там гэсэн үг. Яг л хажуунаас чинь 10-20 тийрэлтэт онгоц нэгэн зэрэг хөөрөх мэт чимээ гардаг” гэж хэллээ.
Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр Килауны галт уул дэлбэрснээс хойш Хавайн Биг айландад ойролцоогоор 2250 удаа газар хөдөлсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд хоёр удаа дэлбэрчээ.
"Эдгээр дэлбэрэлтийн улмаас 5 ба 4,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон" гэж CNN-ийн цаг уурын мэргэжилтэн Хэйли Бринк мэдээллээ.
Газар хөдлөхийн хэрээр халуун шингэн урссаар байдаг аж. Одоогийн байдлаар хайлмаг ойролцоогоор 40 орчим барилга, байгууламжийг устгаад байна.
С.Түвшинжаргал