Теслагийн үүсгэн байгуулагч Элон Маск компанийн шинэ загварын автомашин болох Тесла Model 3-ыг үйлдвэрлэхэд хэтэрхий их автоматжуулалтад найдаж, хүмүүст итгээгүйгээс болоод удааширсан гэжээ.
Үйлдвэрийн ихэнх ажиллагааг роботод даалгасан байсан учраас амлаж байсан хэмжээндээ хүрч үйлдвэрлэж чадаагүй аж. Тэрээр “Бид хэтэрхий нүсэр бүтэцтэй, роботын систем хөгжүүлсэн боловч тэр нь хангалттай ажиллаж чадаагүй. Тиймээс хэт автоматжуулалт маань алдаа байж” гэжээ.
Маскын амлаж байснаар компани энэ оны эхний улиралд долоо хоногтоо 2500 ширхэг Model 3 үйлдвэрлэдэг болсон байх ёстой юм. Үүгээр зогсохгүй энэ сараас эхлээд долоо хоногт 5000 ширхгийг үйлдвэрлэх ёстой.
Гэвч үйлдвэрлэл удааширч, хэрэглэгчдийн захиалга биелэхгүй байгаа учраас үйлдвэрлэлийн удирдлагыг Маск өөрөө хийхээс өөр аргагүй болсон байна. Элон Маск “Бид долоо хоногт 2000 машин үйлдвэрлэхэд саад болж байсан асуудлыг мэдэж, залруулсан болохоор одоо долоо хоногт 2000 автомашин үйлдвэрлэж байгаа” гэжээ.