21-р зууны хамгийн урт хугацаанд үргэлжлэх сар хиртэлт долдугаар сарын 27-нд тохиох гэж байна. Уг сар хиртэлт Европ, Ази, Австрали, Африк, Өмнөд Америкийн зарим хэсгээр харагдах гэнэ.
2018 оны анхны сар хиртэлт нэгдүгээр сарын 31-нд болж гурван цаг 23 минут үргэлжилсэн юм. Бүтэн харагдах хугацаа нь нэг цаг 16 минут байжээ.
Харин ирэх долоо хоногт болох сар хиртэлтийн бүтэн харагдах хугацаа нь нэг цаг 43 минут бөгөөд нийт дөрвөн цагийн хугацаанд үргэлжилнэ.
Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл нь нар, дэлхий, сар гурав нэг шугаманд давхцах үед ажиглагдана.
Ирэх долоо хоногт болох сар хиртэлтийг “Цусан сар” хэмээн нэрлэж байна. Учир нь бүтэн сар хиртэхэд түүний өнгө улаан болон хувирдаг. Хамгийн тод сар хиртилтийг, хамгийн ойроос харах боломж ийнхүү бүрдэж байна.
Долдугаар сараас есдүгээр сар хүртэл дэлхий нар болон Марс гаригийн дунд өнгөрөх онцгой үзэгдэл ч мөн тохиож байна.
Эх сурвалж: Russia today