-Зарим аймаг өвс тэжээл ийн нөөцгүй болсон байна-
Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан мал олноор хорогдож, турж эцэж байна. Иймд хаврын бэлтгэл ажил болон мал төллөлт ямар байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Наранчулуунтай ярилцлаа.
-Өвөл цас их унаж, хүйтэрсэнтэй холбогдуулж хавар мал төллөлт хүндэрч магадгүй байгаа. Бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Хаваржилтын бэлтгэл ажлыг зохион байгуулах хүрээнд Засгийн газраас cap шинийн өмнө аймаг бүрт 230 сая төгрөг олгосон. Уг мөнгөөр хаваржилтын бэлтгэл ажлыг хангах ёстой. Гэвч энэ нь хангалттай хэмжээний мөнгө биш. Тиймээс олон улсын байгууллагуудад уриалга гаргасан. Өнөөдрөөс Азийн хөгжлийн банкны үнэлгээний баг орон нутагт ажиллах гэж байна. Мөн Фаугийн баг уржигдраас ажиллаж эхэлсэн байгаа.
-Мал төллөлт хэчнээн аймагт хүндрэлтэй байна вэ?
-Засгийн газрын комисс орон нутагт ажиллаад 12 аймгийн 65 сум гамшгийн байдалд, 68 сум нь зудтай байгаа гэсэн үнэлгээ тогтоосон. Гэвч энэхүү үнэлгээг тогтоосноос хойш байдал хүндрээд байгаа аймгууд нэмэгдлээ.
Жишээлбэл, Булган аймаг туурын зудад нэрвэгдээд байна. Төв аймгийн хойд хэсгээр нэлээн гайгүй байсан боловч байдал хүндрээд эхэллээ. Говьсүмбэр аймаг өвс тэжээлийн нөөцгүй болсон. Мөн Хэнтий аймгийн зарим сум хүндрэлтэй болж эхэлж байна. Жил бүрийн хавар Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг шуурганы улмаас нэлээн хохирол амсдаг. Тийм учраас энэ цаг үед хүндрэхгүй гэсэн баталгаа байхгүй.
-Нэгэнт тураалдаа орж эцсэн малд тэжээл өгөөд нэмэргүй гэж байсан?
-Тийм ээ. Энэ тохиолдолд эмийн эмчилгээ хийх ёстой. Үүнтэй холбогдуулж малчдад өнгөрсөн сарын эхээр зөвлөмж буюу гарын авлага хүргүүлсэн. Мөн радиогоор зөвлөмжүүдийг сурталчилсан. Энэ нь ч малчдад хүрсэн байна билээ. Ялангуяа залуу малчдад зөвлөмж их хэрэгтэй. Оны өмнө 12 аймагт 21 сая төгрөгийн эм, био бэлдмэл хүргүүлсэн. Ер нь турж эцсэн малын хүчил ихэдсэн байдаг. Энэ үед тэжээл өгвөл түүнийгээ боловсруулж чадалгүй үхээд байгаа юм. Тэгэхээр энэ хүчиллэгийг яаж саармагжуулах ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Юуны өмнө исгэгчийг нэг литр усанд найруулаад, 50 граммаар нь ядарсан малд өгөх ёстой. Ингэснээр хүчлийнх нь тэнцвэрийг хадгалдаг.
-Турж эцсэн мал хээлээ хэр их хаяж байна вэ?
-Хээл их хаяж байна. Гэхдээ хээл хаялт өвчнөөс мөн даарч ядарснаас болж байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд зун, намарт тарга хүч сайтар авахуулах хэрэгтэй.
-Малчид малын чанар муудаж байна гэх юм. Үүнээс үүдээд ноос, ноолуур нь чанаргүй болж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Малын чанар муудна гэдэг нь олон талын ойлголт юм. Тухайлбал, ашиг шимийнх нь гарц муудаж байна уу, эсвэл байгалийн хатуу ширүүн цагийг тэсч тэвчих чадвар нь суларч байна уу гэхчлэн асуудлууд байна. Жишээлбэл, ашиг шим нь муудаж байвал үржил, хөгжлийг муу хийсэнтэй холбоотой. Хээлтүүлэгчийг сэлгэж ашиглахгүй, сайн хээлтүүлэгч сонгож тавихгүй байна. Энэ бүхэн нь малчин хүний мал маллагаатай холбоотой.
-Мал эмнэлэг орон нутагт хүрэлцээтэй юу, Эдгээр эмнэлэг төрийн мэдэлд байгаа юу эсвэл хувьчлагдсан уу?
-Сум, орон нутаг дахь мал эмнэлгийн ихэнх нь хувийнх болсон. Хувийн мал эмнэлгээр дамжуулж төрийн ажил үйлчилгээг гүйцэлдүүлж байна.
-Мал эмнэлэг хувьд шилжсэнээр малчдад хүндрэл үүсч байна уу, тухайлбал, малаа үзүүлье гэхэд төлбөр төлөх хэрэгтэй болдог?
-Зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг улсаас үнэ төлбөргүй хийж байгаа. Угаалга, туулгалт, парзитын урьдчилан сэргийлэх тарилгын мөнгийг малчдаас гаргуулдаг. Ийм учраас малаа эрүүл байлгах нь малчдын санаачилгаас хамаарна.
-Зуд 11 жилийн давтамжтай тохиодог гэсэн. Үүнээс урьдчилан сэргийл эх боломж байдаггүй юм уу?
-1999-2001 он хүртэл жил дамжсан зуд болж байсан. Үүнтэй харьцуулан зуд 11 жилийн давтамжтай тохиодог гэж яриад байгаа юм. Гэхдээ энэ нь бүрэн батлагдсан зүйл биш. Ер нь байгаль, цаг уур зун нь өнгөө хэлдэг. Хашир туршлагатай малчид энэ бүхнээс өвөл ямар болохыг ерөнхийд нь мэднэ. Ингээд өвс, тэжээлээ сайн нөөцөлдөг. Отор нүүдлээр их явдаг. Туршлагагүй, цаг үргэлж сайхан байх юм шиг санадаг малчид ган зудад нэрвэгдээд байна.
-Яамнаас цаашид хаврыг зовлон багатай давахад ямар ажил зохион байгуулах вэ?
-Ямартай ч "Өвөл, хаврын цаг хатуурсан улиралд малын арчилгаа, маллагаа, тэжээллэгт анхаарах зарим асуудал" гэсэн малчдад зориулсан гарын авлага гаргасан. Мөн шар усны үер болон мал төллөлтийн үед анхаарах зөвлөмжүүдийг гаргаж байна. Олон улсын байгууллагуудад хандсан тусламж, дэмжлэгүүд бүтвэл малгүй болсон малчдыг малжуулна. Хэрэв малжихгүй гэвэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлүүлэх талаас нь дэмжин ажиллана. Ер нь малчдыг аль болох орон нутагт нь ажиллуулах бодлого барьж ажиллана.
-Шар усны үер болох магадлал өндөр байгаа. Энэ тохиолдолд яах вэ?
-Малчид аль болох хотныхоо эргэн тойронд байгаа цасыг зайлуулах хэрэгтэй. Мөн болж өгвөл цаснаас дайжиж хаваржаандаа буух нь зүйтэй.
Монгол орны өвөл, хаврын улирал 200 гаруй хоног үргэлжилдэг. Үүнээс өвлийн улирал дунджаар 145, хаврынх 56 хоног үргэлжилж байна. Энэ нь малчдын хувьд хамгийн хүнд үе юм. Манай улсад сүүлийн 70-80 жилд 10-12 жилийн давтамжтайгаар их, бага хэмжээний зуд болсоор иржээ. Олон удаагийн зудны улмаас Монгол Улс 0.7 мянгаас 8.1 сая малаа хорогдуулж байсан.
Ер нь зудыг өвөл, хавар л ярьж, арга хэмжээ авдаг зүйл биш. Харин үүнд жилийн турш бэлтгэж, тэжээл, хадлан, бордоогоо авах, хашаа хороогоо янзлан, өтөг бууц, түлээ түлш, дулаан хувцсаа базаавал зудыг гарз хохирол багатай даван туулах боломжтой. Зуд болоход бэлчээрийн ургамал цасанд дарагдах, мал цасны хөрийг туулж чадахгүй болох зэрэг шалтгаанаар өлбөрч үхэж байна. Мөн хүйтний эрч чангарч, салхины хүч нэмэгдэхэд осгож үхэх нөхцөл үүсч байгаа юм.
Т.Дашмаа http://niigmiintoli.mn/