gogo logo
  • English
  • Yolo
  • Maamuu
4.15
Зурхай
0
Цаг агаар
2850 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Дэлхийд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Аялал
Хэрэгтэй
  • - Соёлын довтолгоо
  • - ЦССҮТ
  • - Соёл урлаг
  • - GOGO тойм
  • - Комик
  • - Зөвлөгөө
Ярилцлага
  • - Хүмүүс
  • - СEO
  • - GOGO cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Гарааны бизнес
  • - Подкаст
  • - Бизнес
  • - Технологи
  • - Гэртээ тогооч
  • - Аялал
Бусад
English
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эрүүл мэнд
Эдийн засаг
Боловсрол
Дэлхийд
Спорт
Соёл урлаг
Аялал
Хэрэгтэй
Соёлын довтолгоо
ЦССҮТ
Соёл урлаг
GOGO тойм
Комик
Зөвлөгөө
Ярилцлага
Хүмүүс
СEO
GOGO cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Гарааны бизнес
Подкаст
Бизнес
Технологи
Гэртээ тогооч
Аялал
Бусад цэс
English
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ
Нүүр
Хайх
Цэс
  2,462   Жиргээ
  Цэс
Эдийн засаг

Ч.Ганхуяг: Зах зээл хөгжиж байна, журмаа өөрчлөх хэрэгтэй

  2,462   Tweet

-Манай 20 мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашиг энд зөрчигдөж байна-

Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компанийн нэг нь “Ард санхүүгийн нэгдэл”. Тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Булган Ундарга” компанитай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны “Булган Ундарга” компанитай холбоотой гаргасан шийдвэр “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн 20 мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг зөрчиж байна гэв. Тодруулбал, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК нь 2020 оны арванхоёрдугаар сард Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Булган Ундарга” ХК-д хөрөнгө оруулалт хийж, менежментийг нь удирддаг “КриптоҮндэстэн” ХХК-ийн эзэмшил дэх биткойнуудаа шилжүүлсэн байна. Улмаар зах зээлийн үнэлгээ нь бага “Булган Ундарга” ХК-ийн хувьцааны ханшийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчид болох “КриптоҮндэстэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд тус компанийн хувьцааг шилжүүлэх гэсэн боловч үүнийг нь Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооноос “Булган Ундарга” ХК-ийн хувьцааны ханшийг  үндэслэлгүйгээр өсгөхийг оролдсон буюу манипуляци хийж байна гэж үзэн, Монголын хөрөнгийн бирж дэх “Булган Ундарга” ХК-ийн хувьцааны арилжааг зогсоосон байна.

Монголын хөрөнгийн зах зээлд одоо үйлчилж буй журмаар нэг компанийн хувьцааны ханшийн нэг өдрийн өсөлтийн дээд хязгаарыг 15 хувиар тогтоодог байна. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн цөөнгүй дүрэм журмын нэг хэмээн Ч.Ганхуяг захирал үзэж байна.  Мөн нэг өдрийн өсөлтийг 15 хувиар тогтоож, ашгийг битгий хязгаарлаач гэж хөрөнгийн зах зээлийг зохицуулж буй байгууллагуудад хандан хэлж байна. Би Монголын санхүүгийн салбарт 30 гаруй жилийн хугацаанд зүтгэж байна. Надад ганц ч хүн хувьцаагаа хулхидуулчихлаа гэж орж байгаагүй гэдгээ ч тэрбээр онцолсон.

“Бид 10, 20-хон сая төгрөгийн үнэлгээтэй байсан компанид өөрсдийн дөрөв, таван тэрбум төгрөгийн хөрөнгийг шилжүүлж байгаа учраас хувьцааных нь үнийг дээш нь өгсөөд, улмаар хөрөнгө оруулагчид болох “КриптоҮндэстэн” компанийн хувьцаа эзэмшигчдэд шилжүүлэх гэсэн. Гэтэл үүнийг зохицуулах байгууллагууд манипуляци гэж үзэж буйтай санал нийлэхгүй байна. Хувьцааг нь худалдаж авна гэдгээ ил тод зарлаж байгаад, худалдаж авдаг манипуляци гэж хаана ч байхгүй. Энэ арилжаанаас хохирсон хүн байхгүй. Хувьцааны үнэ өсөхөөр хэн хохирно гэж. Нэг компанийн хувьцаагаар нөгөө компанийг худалдан авч байна” хэмээн “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлсэн юм.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Жинст Увс” ХК-ийн хувьцааг худалдан авч, “Хөрөнгө оруулагч Үндэстэн” компаниатай урвуу нэгдэл хийх замаар “Ард Санхүү Нэгдэл” ХК-ийг нээлттэй компани болгосон. Дашрамд дурдахад, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 2020 оны есдүгээр сарын байдлаар 30 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бол энэ долоо хоногийн байдлаар 100 тэрбум төгрөг рүү дөхөж байна.

Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021-02-09

gogo logo
Холбоо барих СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ

© 2007 - 2021 Mongol Content LLC