Цэргийн алба хаагчид нэгнийгээ дээрэлхэн, доромжилж буй видео бичлэг цахим орчинд тархан олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Уг явдал 2020 онд болсон бөгөөд тухайн бичлэгийг хийсэн цэргүүд халагдсан байна.
Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Отгонбаяр "Энэ үйл явдал өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр гарсан. Тодруулбал халагдах гэж байсан дайчид чөлөөт цагаараа шинэ цэргүүдтэй зүй бусаар харьцсан зөрчил гаргасан. Зүй бус үйлдэл гаргасан цэргүүд халагдсан бол нөгөө хоёр байлдагч нь албаа үргэлжлүүлэн хааж байна. Ийм зүйл болсонд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хууль сахиулах байгууллагатай хамтран арга хэмжээ авна" гэсэн юм.
"Цэргийн алба хаагч нь төлөв даруу, хүлээцтэй, соёлч боловсон байж, цэргийн албаны нэр хүндийг хамгаалж явна. Цэргийн алба хаагч нь хоорондоо харьцахдаа бие биенээ “Та” гэж хүндэтгэнэ" хэмээн цэргийн алба хаагчийн нийтлэг дүрэмд заажээ. Гэвч 2020 онд болсон энэхүү бичлэг нь энэ дүрэм амьдралд хэрэгждэг эсэхийг харуулсан олон тохиолдлын нэг боллоо.
Зөвхөн цэргүүд нэгнийгээ дээрэлхэхээс гадна цэргийн ангид болсон дээрэлхэлтээс үүдэж хохирсон жишээ олон. Тэгвэл Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын цэргийн нийтлэг дүрэмд юу гэж заасныг хүргэе.
Цэргийн албаны тухай хуулийн 5.1-т Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ албанд орохдоо:
“Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.
Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.
Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ.” гэж цэргийн тангараг өргөдөг.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
Харин Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүдийн Цэргийн алба хаагчийн нийтлэг үүрэгт:
гэжээ.
Цэргийн дүрэм, ангийн дотоод журмыг зөрчсөн, нийгмийн хэв журмын зөрчил гаргасан хугацаат цэргийн алба хаагчийг 10 хүртэл, офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид, сонсогчийг 3 хүртэл хоногийн хугацаагаар тусгаарлан саатуулдаг байна.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар цэргийн алба хаагч нь
ЭРХТЭЙ аж. Хэрэв энэ мэт хэргийг тухайн цаг үед нь олж илрүүлдэг бол ангийн Захирагч нь
нийтлэг үүрэгтэй юм.