Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд Эдийн засгийн судалгааны байгууллага болох “NRCC” ХХК-ний судалгааны ажилтай танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тус байгууллага санамсаргүй түүврийн аргаар өрхүүдээс судалгаа авч, хэрэглэгчийн итгэлийн индексийг гаргадаг.
Эдийн засгийн өнөөгийн байдалд өгч буй иргэдийн үнэлгээ дүгнэлт, ирээдүйн хүлээлтийг ерөнхий үзүүлэлтүүдтэй харьцуулан тооцдог байна.
Судалгааны багийн ахлагч, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэг, “Санхүүгийн зохицуулах хороонд шаардлагатай судалгааг улирал бүрээр, Улаанбаатарт тулгуурласан судалгааг жилээр гаргаж өгч хамтран ажиллах боломжтой” гэлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц “Зохицуулагч байгууллагууд таамагт тулгуурлан шийдвэр гаргах боломжгүй юм. Бүх улсад зохицуулагч байгууллагын дэргэд судалгааны бүхэл бүтэн хүрээлэн байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үүнд ач холбогдол өгч, Хороонд Судалгаа, эрсдэлийн шинжилгээний шинэ газар байгуулсан. Гэвч иргэдээс мэдээлэл авч, түүнд үндэслэн дүн шинжилгээ хийх боломжгүй учраас судалгааны байгууллагатай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай.
Иргэд хөрөнгөө хаана байршуулж байна, банкнаас бусад санхүүгийн салбартай харилцах харилцаа хэр байна, шалтгаан нь юу вэ, даатгалын аль бүтээгдэхүүнийг ашигтай гэж үзэж байна гэхчилэн олон талын мэдээлэл бидэнд хэрэгтэй” гэлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны газар нэгжийн удирдлагууд шаардлагатай судалгааны талаар жагсаалт гаргаж, саналаа тус судалгааны байгууллагад өгч хамтран ажиллахаар боллоо.