АНУ-ын Флорида мужийн Уэст-Палм-Бич хотод Владимир Путин нэртэй америк эрийг баривчилжээ. Тэрээр тус хотын Publix супермаркетийн ажилчид руу хашгичан, дэлгүүрийг орхин гарахаас татгалзжээ.
Үүний дараа дэлгүүрийн эзэн цагдаа дуудсан бөгөөд байцаалтын явцад түүний нэрийг Владимир Путин гэдэг нь тогтоогдсон байна.
Америкийн хэвлэлүүдээр Владимир Путин баривчлагджээ гэх мэдээлэл хормын дотор цацагдсан юм. Харин GossipExtra сайтын сэтгүүлч "Тайвширцгаа. КГБ дуудаж, олон улсын сенсааци үүсгэх шаардлага гарсангүй. Учир нь энэ бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин биш. Харин Флоридад амьдардаг Владимир Путин гэдэг нэртэй 48 настай гудамжны хүн" гэж бичжээ.
Америкийн Путинийг бусдын эзэмшилд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн, баривчилгаанд эсэргүүцэл үзүүлэхийг завдсан гэх зүйл ангиар нэг жил хүртэл хорих ял оноож магадгүй аж.
Цагдаа нарын мэдээлж буйгаар тэрээр эхлээд нэрээ хэлэхээс татгалзан өөрийгөө Жон Жоу гэж хэлж байсан ч сүүлд нь Владимир Путин гэх жинхэнэ нэрээ хэлжээ.
Путинийг өчигдөр 1000 ам.долларын барьцаагаар суллаад байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлээр шүүх ажиллагаа болох юм байна.
Эх сурвалж: ВВС