Энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч орж ирсэн талаар ВВС дамжууллаа. АНУ-ын Шинэ Мексик мужийн захирагч асан Гари Жонсон "Хувь хүний эрх чөлөөний нам"-аас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа өчигдөр /05.30/ мэдэгдлээ.
Өнгөрсөн ням гарагт Флорида мужийн Орландо хотод тус намын бүх гишүүдийн хурал болсон бөгөөд энэ үеэр Гари Жонсон намын нөхдөөсөө 55 хувийн дэмжлэг авч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй болсон байна.
Тэрээр хэрэв АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд орлогын албан татвар, Корпорациудын орлогын албан татварыг халж, татварын хөнгөлөлт үзүүлэхийн зэрэгцээ хүн сурталгүй төрийн үйлчилгээний системд шилжүүлнэ хэмээн амлажээ.
Түүнчлэн, марихуаныг эмчилгээний зориулалтаар ашиглахыг хуулийн хүрээнд зөвшөөрөхийг дэмжиж байгаа юм байна.
Сануулахад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Дональд Трамп нэр дэвших нь тодорхой болсон. Харин Ардчилсан намаас нэр дэвшихээр Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, сенатч Берни Сандерс нар өрсөлдөж байгаа юм.
Эх сурвалж: ВВС