ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэнгийн урилгаар тус төвд зочилжээ.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, салбарын бага чууулганаа 14 төрлийн 200 ном, сэтгүүлийг тус цогцолборын номын санд хандивлав.
Тус цогцолборыг анх 1991 онд “Хүүхдийн итгэл” төв нэртэй байгуулжээ. Одоо хүүхдийн болон залуучуудын гэсэн хоёр төвтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийн төвд 4-18 насны 100 гаруй хүүхэд хүмүүждэг юм байна.
Харин “Залуучуудын төв”-д нийслэлийн хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад 18 нас хүрсэн, асран хамгаалагчгүй, гэр оронгүй, мэргэжилгүй, төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай 18-21 насны залуучууд байнга болон түр хугацаагаар байрладаг. Тэднийг мэргэжлийн сургалтад хамруулж, чадамжийн гэрчилгээ олгон, ажилд зуучилдаг байна.