Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг Ш.Отгонбилэг агсны захиалгаар малчид нь хөнөөсөн гэх ноцтой мэдээлэл олны анхааралд байгаа. Тэгвэл Ш.Отгонбилэг агсны ар гэрийнхэн “Адвокат консалтинг” хуулийн фирмийн хуульчдад хандсан байна. Энэ талаар тус хуулийн фирмийн зөвлөх, хуульч-өмгөөлөгч Д.Батсүхтэй ярилцлаа.
-Та Ш.Отгонбилэг агсны нэр төрийг сэргээлгэх асуудлаар гэр бүлийнх нь өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна. Ямар зөвлөгөө өгч байгаа вэ?
-“Ноцтой мэдээ” сонины 2015 оны 34 дүгээрт “Ц.Элбэгдорж “Би ямар хүнд Улсын баатар цол өгчихөв өө” гээд дороо дэвхцэн хашгирчээ” гэсэн нийтлэлд Ш.Отгонбилэг агсны нэр төр, алдар хүндийг гутаасантай холбоотой асуудлаар хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авахаар талийгаачийн эхнэр Д.Туяа, хүү О.Содбилэг нар манай хуулийн фирмд хандсан. Уг нийтлэл С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийн захиалагч нь талийгаач Ш.Отгонбилэг байсан гэх агуулгатай. Тус нийтлэлийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд дамжуулсан.
Өнгөрсөн оны сүүлчээр буюу асуудал үүссэн даруйд “Ноцтой мэдээ” сонинд “Талийгаач Ш.Отгонбилэгийн нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээллээ залруулаач” гэсэн шаардлага хүргүүлсэн ч тус сонин биелүүлээгүй учраас шүүхэд өгсөн. Олон нийтэд түгсэн энэ мэдээллийн талаар талийгаачийн ар гэрийнхэн чимээгүй байгаа нь үүнийг хүлээн зөвшөөрч буй мэт ойлголтыг зарим хүнд өгсөн байх.
Иргэний хуулийн 21.7-д “Нас барсан хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ, мэдээлэл тараасан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагчид нь нас барсан хүнийхээ нэр төр, алдар хүндийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Энэ эрхийнхээ дагуу түүний эхнэр Д.Туяа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
-Талийгаачийн хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг фэйсбүүк хуудсандаа “Нөлөө бүхий хүн намайг дуудаад, аавыг минь үг хэлж, өөрийгөө өмөөрч чадахгүй учраас С.Зориг агсны хэрэгт холбох гээд байна. Холбох шалтгаанаа ч олсон гэнэ” гэсэн утгатай мэдээлэл гаргасан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-“Ноцтой мэдээ” сонинд нийтлэл гарсан орой О.Содбилэг гишүүн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хандсан. Тухайн үед хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн ар гэрийнхэн болон бусад хүн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл, гомдол гаргасан байсан юм билээ. Тэнд тийм өргөдөл, гомдол ирсэн гэсэн мэдээллийг Өргөдлийн байнгын хорооноос О.Содбилэг гишүүнд өгсөн гэсэн.
Тэр тухай л бичсэн гэж өөрөө тайлбарладаг. Гэхдээ түүний бичсэнээс үл хамаарч, энэ мэдээллийг олон нийтэд хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хуулийн дагуу харилцан, шаардлагатай тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна. “Ноцтой мэдээ” сонинд гарсан энэ нийтлэлтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Намайг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн” гэж цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байгаа гэсэн.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.