Лозанна дахь СAS (Олон улсын спортын арбитрын шүүх) Оросын хөнгөн атлетикчдыг РИО-гийн олимпод оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа.
ОХУ-ын 68 тамирчин ирэх сарын 5-нд эхлэх зуны олимпийн наадамд оролцох өргөдлөө өгсөн. Гэвч Олон улсын спортын арбитрын шүүх хуралдан, зөвхөн нэг хөнгөн атлетикчийг РИО-гийн олимпод оролцохыг зөвшөөрөв.
Олимпийн хоёр удаагийн аварга, тулгууртай харайлтын нэрт тамирчин Елена Исинбаева нарын Оросын хөнгөн атлетикчид Бразилыг зорих эрхгүй болсон мэдээ цацагдсаны дараа тамирчид, улс төрчид тус шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байна.
Олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга ЗХУ-ын домогт гулгагч Ирина Роднина "Хүн төрөлхтөнийг нэгтгэж байсан олимпийн наадмын зарчим үгүй болж байна" гэж жиргэжээ.
Олимпийн аварга, Төрийн думын гишүүн Светлана Журова "Хөнгөн атлетикчдыг олимпийн наадамд оролцуулахгүй байх нь дөрвөн жил "шоронд хорих ял" оноож байгаатай адил" гэлээ.
"Допингийн эсрэг дэлхийн агентлагийн зүгээс Исинбаевад ямар ч гомдол байхгүй байсан. Гэвч Исинбаева болон бусад нь ОХУ-ын тамирчид учир олимпийн наадамд оролцуулахгүй байна" гэж Дмитрий Смирнов бичжээ.
Их Британийн хөнгөн атлетикч Келли Созертон "Олон улсын спортын арбитрын шүүр Оросын хөнгөн атлетикчдыг Риод оролцохыг хориглов. Ийм зүйл болно гэж санасангүй" гэсэн байна.
Түүнчлэн Оросын Спортын сайд Виталий Мутко өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр “Нэр цэвэр тамирчдын эрхийг зөрчсөн шийдвэрийг гаргалаа. Тус шийдвэр бол Орост шахалт үзүүлэх гэсэн улс төрийн хөндлөнгийн оролцоо” гэж хэлсэн.