-Та бүхэн Эдийн засгийн чуулганы ШУУД мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу-
Өнөөдөр эхлэх эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанаар юуны өмнө дэлхийн болон бүсийн эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэнэ. Дараа нь Монгол улсын эдийн засгийн хэтийн төлөв гэсэн сэдэв дээр төвлөрөх юм.
Дэлхийн эдийн засгийн хувьд ерөнхийдөө өсөлт саарсан, АНУ, Европын холбоо, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын өсөлт удаан хэвээр, ажилгүйдэл, дүрвэгсэд, үнийн бууралт гэх мэт өөр өөрийн асуудалтай байна. Сүүлийн хэдэн жилийн турш үсрэнгүй хөгжил, өндөр өсөлтөөрөө гайхуулсан БНХАУ ч агаарын бохирлол, үл хөдлөхийн үнийн уналттай нүүр туллаа. Тус улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд дунджаар 7 хувиар өссөн ч цаашид энэ дүнг удаан хадгалах нь эргэлзээтэй болов. Агаарын бохирдол, дэлхийн зах зээл дээрх үнийн уналтын улмаас хятадын олон уурхай ажилчдаа цомхотгон, хэдэн мянган уурхайчин ажилгүй, орлогогүй болж байна.
БРИКС-ийн орнууд болох Бразил, Энэтхэг, Өмнөд Африкийн орнуудад ихээхэн итгэл тээж байсан ч зика вирус, олимпийн өндөр зардал Бразилийн эрх баригчдад дарамт учруулсаар. Иймд хөрөнгө оруулагчид Энэтхэг дараагийн Хятад мөн үү гэж асууцгааж байна.
Бүсийн хувьд, манай хойд хөрш ОХУ ч газрын тосны огцом уналт болон АНУ, ЕХ-ноос тавьсан хоригийн уршгаар хүнд байдалд байна. Казахстан ч мөн адил.
Манай улсын эдийн засгийн цаашдын төлөв байдлыг таамаглахын тулд одоогийн дүн мэдээнд тулгуурлана. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас сар бүр макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулдаг. Хамгийн сүүлийн буюу өнгөрсөн сарын байдлаар