УИХ өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг мажоритар тогтолцоог дэмжсэн. Энэ талаар улс төр судлаач Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.
Тэрбээр улс төрийн намууд сонгуулийн тогтолцооны шинэчлэлээс ухарсан хэмээн үзэж байгаа аж. Мөн хүн амын төвлөрөлд тулгуурлан Улаанбаатар хотын мандатын тоог нэмэгдүүлэх нь тодорхой хугацааны дараа орон нутгийг эзэнтэй байлгах асуудал хөндөгдөхөд хүрнэ гэв.
-Энэ удаагийн парламент түүхэндээ анх удаа сонгууль болохоос хоёр хүрэхгүй сарын өмнө хуульд өөрчлөлт орууллаа. Сонгууль дөхсөн үед хуулийг өөрчлөх нь ямар сөрөг үр дагавартай байдаг вэ?
-Сонгуулийн тухай хууль бол улс төрийн тоглоомын гол дүрэм. Улс төрийн намууд сонгуулийн дүрмээ өөрчилж байна гэдэг нь сонгогчдод үл ойлгох байдлыг үүсгэнэ. Мөн улс төрийн хүчнүүдийн дунд зөрчил бий болгодог. Тиймээс сонгууль дөхсөн үед тоглоомын дүрмэнд өөрчлөлт оруулах нь нийгэмд төдийгүй улстөрчдөд сөрөг үр дагавартай.
Жижиг мажоритар тогтолцоог хэрэглэж байгаа улс дэлхийд ховор байна
Гэхдээ энэ удаагийн өөрчлөлтөөс үүдэн сонгогчдын сонгуульд оролцох идэвхийг бууруулна, улс төрийн намуудад зөрчилдөөн бий болно гэж бодохгүй байна. Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулалтын ажлаа сайн гүйцэтгэж чадвал сөрөг зүйл бага гарна. Хамгийн чухал нь сонгогчид сонгуулийн үр дүнд итгэхгүй байх магадлал өндөр.
-Өнгөрсөн долоо хоногт УИХ сонгуулийн тогтолцоог өөрчилж нэг тойрог-нэг мандат гэсэн жижиг мажоритар тогтолцоог сонголоо. Энэхүү тогтолцооны сул болон давуу тал нь юу вэ?
-Жижиг мажоритар буюу ялагч бүхнийг авна гэдэг энэхүү тогтолцоог сонгуульд хэрэглэж байгаа улс дэлхийд цөөн. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн улс орнууд мажоритараас пропорциональ тогтолцоо руу шилжиж байна.
Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнууд улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагааг зөвшилцөл, ойлголцол болон хамтын ажиллагаан дээр явуулахыг зорих болсон. Ялагч бүхнийг авна гэдэг энэхүү тогтолцооны бодит сөрөг үр дагавар нь сонгогчдын санал гээгддэг. 1992, 1996, 2000, 2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар сонгогчдын саналын 20-30 хувь гээгдсэн. Үүнээс өндөр ч гарсан тохиолдол бий. Тухайлбал, 2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар сонгогчдын саналын 48 хувь нь парламентын гадна үлдсэн тохиолдол байдаг.
Энэ нь улс төрийн намуудыг нэгдэлд уриалан дууддаг тогтолцоо юм. Намууд ялалт байгуулахын тулд эвсэн нэгдэх замаар сонгуульд өрсөлддөг. Тиймээс Францын эрдэмтэн Морис Дюверже сонгуулийн мажоритар систем нь хоёр намын тогтолцоо руу чиглүүлдэг бол хувь тэнцүүлсэн тогтолцоо нь олон намын тогтолцоо руу түлхдэг хэмээн үзсэн байдаг.
Энэ нь улс төрийн шинжлэх ухаанд Дювержегийн хууль нэрээр алдаршсан. Гэвч 2000 оны эхэн үед Дювержегийн эсрэг хуулийг баталсан байдаг. Дэлхийн улс орнуудын сонгуулийн тог толцоо болон улс төрийн намуудын төлөвшлийг судлаад, дээрх хуулийг баталсан юм. Ингэхдээ сонгуулийн тогтолцоо улс төрийн намуудын төлөвшлийг тодорхойлдоггүй. Харин намууд сонгуулийн тоглоомын дүрмээ тодорхойлоод, системээ төлөвшүүлдэг гэсэн онолын аргументыг баталсан юм.
Эрх баригч хүчин өөртөө таалагдаж байгаа болон ялалт байгуулах боломжтой гэж үзсэн сонгуулийн тоглоомын дүрмээ баталдаг. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Судлаачдын үзэж буйгаар ялалт байгуулсан улс төрийн хүчин өөрийн сонгуулийн тоглоомын дүрмээ өөрчилнө гэдэг нь унахын цондон хэмээн дүгнэсэн байдаг. Өмнөх сонгуулийн тоглоомын дүрмээр өөрсдөө ялалт байгуулсан атлаа уг дүрмээ өөрчлөх нь сайн үр дүн авчрахгүй гэсэн үг.
-Сонгуулийг жижиг мажоритар тогтолцоогоор явуулах нь ноёдын цуглаан болно хэмээн зарим судлаач дүгнэсэн. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Санал нэг байна. Энэ бол жижиг мажоритар тогтолцооны нэг сул тал. Олонд танигдсан, цөөн тооны, нөлөө бүхий улстөрчид сонгогдох магадлал өндөр байдаг. Мөн жижиг мажоритар тогтолцооны өөр нэг сул тал нь угсаатан болон эмэгтэйчүүдийн төлөөллийг парламентад хангах, дэмжих боломжгүй болно.
Сонгогчдын 80 хувь нь намуудад итгэхгүй байна гэж хариулсан
Тиймээс сонгуулийн мажоритар тогтолцоо Монголын өнөөгийн улс төрд өрнөөд буй дутагдалтай талуудыг засаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, жижиг мажоритар тогтолцоо ямар ч ашиг байхгүй. Хэдийгээр судлаачид сонгуулийн тогтолцооны аль ч хувилбар давуу болон сул талтай хэмээн тайлбарлаж байгаа боловч өнөөгийн Монголын улс төрийн нөхцөл байдалд аль нь чухал гэдгийг тодорхойлох ёстой.
2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн тогтолцоог холимог болгосон. Энэ нь параллель тогтолцоо. Холимог тогтолцоо нь гулгадаг болон гулгадаггүй гэсэн хоёр төрөлтэй байдаг. 2011 онд баталсан хуулиар сонгуулийн холимог тогтолцооны гулгадаг хувилбарыг сонгосон. Гэвч Цэцээс Үндсэн хуультай нийцэхгүй байна хэмээн үзэж, дүгнэлт гаргаснаар гулгадаггүй хувилбарыг сонгосон.
Товчхондоо, улс төрийн намууд сонгуулийн тогтолцооны шинэчлэлээс ухарсан. Улс орны хөгжил, институцийн төлөвшлийг хойш нь татлаа.
-Намуудын рейтинг нийгэмд муу байгаа учраас Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орууллаа хэмээн дүгнээд байна л даа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлж байна. 2014 оны судалгааны дүнгээс харахад сонгогчдын 80 орчим хувь нь улс төрийн намуудад итгэхгүй байгаа хэмээн хариулсан байдаг. Мөн өнгөрсөн зургаан удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиас харахад сонгогчид намаас илүүтэйгээр нэр дэвшигчид итгэж байна.
Энэ хандлага одоо ч байгаа юм. Ийм хоёр бодит хүчин зүйл байгаа учраас улс төрийн намууд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад жижиг мажоритар тогтолцоог сонгосон. Хоёр том намын рейтинг нийгэмд муу байгаа үед сонгогчдын санал хоёрхон зүйл рүү чиглэнэ. Нэгдүгээрт, сонгуульд оролцохгүй. Эсвэл гуравдагч хүчнийг сонгоход хүрнэ.
-Сонгуулийн хуулийн энэхүү өөрчлөлт жижиг улс төрийн хүчнүүдэд халтай боллоо хэмээн дүгнэх хүн цөөнгүй байна. Тиймээс тэдгээр намууд сонгуульд бие даан оролцохын оронд аль нэг хүчнийг дэмжих, эвсэл байгуулахыг илүүд үзлээ шүү дээ?
-Тийм ээ. Уг нь гуравдагч хүчний байр суурь хүчтэй идэвхжиж байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн хүрээний үйл явц гуравдагч хүчний байр суурийг хүчгүйдүүлж байна. Энэ бол нөлөө бүхий намуудын явуулж буй бодлого. Өөрөөр хэлбэл, гуравдагч хүчнийг улс төрийн хүрээллээс шахаж байна.
-УИХ дахь намын бүлгүүд сонгуулийн мандатыг хэрхэн хуваарилах вэ гэдэг асуудалд санал нэгдэж чадахгүй байна. Эрх баригчид хүн амын тоонд тулгуурлан тойргийн мандатын тоог хуваарилах ёстой хэмээн үзлээ. Харин сөрөг хүчнийхэн газар нутгийн байршил, хэмжээг чухалчилж байна. Тойргийн мандатын тоог хэрхэн хуваарилах ёстой вэ?
-Хүн амын тоонд тулгуурлан сонгуулийн мандатын тоог шууд хуваарилж болохгүй. Энэ бол муу хувилбар. Учир нь Монгол Улс 1.5 сая километр хавтгай дөрвөлжин газар нутагтай. Нутагтаа бид тархай бутархай байдлаар оршин суудаг.
Тиймээс хүн амын төвлөрөлд тулгуурлан Улаанбаатар хотын мандатын тоог нэмэгдүүлэх нь тодорхой хугацааны дараа орон нутаг эзэнтэй байлгах асуудал хөндөгдөнө. Онолын хувьд ч хүн ам болон газар нутгийн гэсэн хоёр асуудалд тулгуурлан сонгуулийн тойргийн мандатыг хуваарилах ёстой байдаг.
Нөгөөтэйгүүр, сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намуудын санхүүжилтийг тооцож үзэх ёстой. Нэг аймгийн 20 гаруй сумаар тойрч, санал цуглуулах болон нийслэлийн хэдэн хороогоор явж, бага зардлаар сонгуулийн кампанит ажлаа явуулах нь тэр өөр. Өөрөөр хэлбэл, давуу талтай мэт санагдаж байгаа боловч нөгөө талдаа сөрөг үр дагавартай. Тиймээс тэнцвэржүүлэх нь чухал.
Тэгээд ч, сонгуулийн тойргийн мандатын хуваарилалт нөлөө бүхий улс төрийн хүчнүүдийн байр сууриар тодорхойлогдоно. Өөрсдийнхөө сонгогдох боломжтой тойргийг зурж, мандатыг хуваарилна гэсэн үг. Нэг намын эрх ашгаар шийдэхээс илүүтэйгээр олон намын байр сууриар шийдэх ёстой. Гэхдээ Улаанбаатар хотын сонгуулийн тойргийн мандатыг огцом нэмэгдүүлж болохгүй.
Б.Даваатогтох