Өнгөрч буй долоо хоногт болсон чухал үйл явдал, онцлох нийтлэл, сурвалжлагуудын тоймыг хүргэе.
Засгийн газар иргэдээс 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авч эхэлсэн. Тэгвэл хувьцаагаа худалдах боломж олгосон анхны өдөр буюу өнгөрсөн даваа гарагт 322 мянган иргэн банканд хандсан гэж мэдээлэл ирлээ. Иргэдийн дунд хувьцаагаа зарах эсэхэд ихээхэн эргэлзэж буй. Тэгвэл манай сэтгүүлч Б.Эрдэнэчимэг сэлбарын мэргэжилтнүүдээс хувьцаагаа хэрхэх нь иргэдэд ашигтай болох талаар зөвлөмжүүдийг авчээ. Энэ талаар “Таниас гуйя, 100 мянган төгрөгөө битгий үрээрэй” нийтлэлээс унших боломжтой.
Энэ долоо хоногт болж өнгөрсөн нэгэн маргаан дагуулсан үйл явдал бол ЭЕШ-ын дасгалын хариу задарсан гэх явдал юм. Энэхүү мэдээллийг иргэн, математикийн багш Х.Сайнбилэг, Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, сурагч болон эцэг эхчүүдийн төлөөлөл сэтгүүлчдэд өгсөн юм. ЭЕШ-ын хариу задарсан гэх мэдээллийг анх өөрийн фэйсбүүкт байршуулсан гэх Х.Сайнбилэг багш “Зургадугаар сарын 15-ны өдөр тестийн хариу задарсан гэх яриа гадуур гарч эхлэхэд ч мөн итгээгүй. Гэтэл математикийн шалгалт болсны дараа манай нэг шавь над руу “Гадуур тараад байсан бар кодтой тестийн хариу яг таарч байна. Миний хөлс хөдөлмөр зарцуулсан нь талаар боллоо” гэсээр уйлсан. Харин би тухайн үед би итгэхгүй байтал надад B хувилбарын хариуг өнөөх бар кодтой хамт явуулсан. Гэтэл би бодож үзтэл хариунууд яг таарч байсан. Нөгөө тестийн хувилбарууд ч гэсэн 1-2 хариу зөрүүтэй л болохоос яг таарсан” гэж тэрбээр мэдээлсэн юм. Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газраас шалгаж эхэлсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү бар кодтой хариу гэх мэдээлэл шалгалтын дараа цахим сүлжээгээр тарсан болохыг урьдчилсан дүгнэлтээр тогтоогдсон гэдгийг албан ёсоор мэдэгдэв.
Сүүлийн үед элэгний өвчлөл их байгаатай холбогдуулан манай сэтгүүлч Р.Адъяасүрэн цуврал мэдээллийг хүргэж буй. 2014 онд гэхэд л хорт хавдрын нас баралт зуун мянган эрэгтэйд элэгний хорт хавдрын нас баралт нэгдүгээрт буюу 87, ходоодны хорт хавдраар нас баралт зуун мянган хүн амд 44 буюу даруй хоёр дахин бага байгаа талаар тэрбээр нийтлэлдээ дурджээ. Тэрбээр энэ чухал эрхтэнг өвчлүүлдэг олон хүчин зүйл байдгаас хамгийн хөнөөлтэй гэгдэх А, В, С, D, Е вирүсүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Элэгний вирүсний талаар дэлгэрүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Монголын жүдо бөхийн холбоо "РИО-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багаа урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 27-нд зарласан. Риогийн олимпийн наадам эхлэхэд 100 хоног үлджээ. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга "Риогийн олимпийн наадам эхлэхэд өнөөдрийн байдлаар 100 хоног үлдлээ. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шигшээ багийн тамирчдаа олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд жигдхэн оруулж ирсэн. Үүний үр дүнд жин тус бүр 2-5 жүдоч чансаанд бичигдэж байна. Өнөөдөр бид олимпод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлах гэж байна. Гэхдээ олимп хүртэл хугацаа байгаа, тамирчин хүнд юу ч тохиож болох учир хоёр номерын тамирчдад боломж байгаа шүү гэдгийг хэлмээр байна" гэдгийг мэдэгдэв. Өнгөрч буй долоо хоногт МЖБХ "Рио-2016" олимпийн наадамд зодоглох жүдочдын нэрсийг албан ёсоор баталгаажуулж МҮОХ-нд эцсийн байдлаар мэдүүлгээ илгээсэн юм.
Та ээлжийн амралтаа авчихаад хэрхэн өнгөрүүлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл манай сэтгүүлч А.Ихсанаагийн бэлтгэсэн сонирхолтой аяллын маршрутад анхаарлаа хандуулаарай. Та олон километр зам туулалгүйгээр одод тэнгэрийн нислэгийг хэрхэн зугаатай хийх боломжтой талаарх мэдээллийг ЭНДээс аваарай. Мөн хаашаа аялахаа мэдэхгүй байгаа бол Genco tour, New Juulchin tours, Tenger travel, Монгол аялал, New Clover travel, Hunnu tour, Lets travel зэрэг олон компаний санал болгож буй аяллын мэдээллийн цогцыг эндээс авах боломжтой.
Тусгаар тогтноод 25 жилийн нүүрийг үзэж буй Казахстан улсын хөгжил, бүтээн байгуулалт дэлхийн олон улс орныг гайхшруулах болсон нь нууцыг манай сэтгүүлч Х.Көгершин задаллаа. Тэрбээр нийтлэлдээ “Астанад өрнөж буй бүтээн байгуулалтын үр дүнд өрнөдийнхөн Дубайн арай даруухан хувилбар гэж нэрлэх болсон юм. Хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн залуу нийслэл Астана хот асар богино хугацаанд яаж энэ хөгжилд хүрсэн бэ гэдэгт байгаа юм” гэжээ. Астанагийн хөгжлийн нууцыг ЭНДЭЭС мэдэж аваарай.
Хөдөлмөрийн сайд одоогоос гурван сарын өмнө Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллаж хөдөлмөрийн нөхцөлийг шинэчлэн тогтоох ажлын хэсэг томилж дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд ажилчдын нөхцөлийг хортойд шилжүүлнэ гэдгээ амалсан. Тэгвэл шийдвэрлэх хугацаа өнгөрсөн хэдий ч өнөөдрийг хүртэл асуудал эцэслээгүй байгаа юм. Одоогоор ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж Г.Баярсайхан сайд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яаманд төслийг явуулсан бөгөөд С.Эрдэнэ сайдын тушаал гаргахыг хүлээж байгаа гэсэн хариултыг бидэнд өгөв. Харин Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн төлөөлөгч н.Энхбат “Хөдөлмөрийн яамнаас төслийн багийнханд тайлан ирээд уг төсөл албажаад явж байна. Ирэх нэг дэх өдрөөс уг асуудал шийдэгдэж магадгүй” гэж хариулсан юм. Ямартай ч цэвэрлэхийн ажилчдын асуудал цаг хугацааны хувьд сунжирсан ч эцэслэх шатандаа яваа аж. Хэрэв хоёр сайд хамтарсан тушаал гаргавал Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж буй 170 орчим хүний 100 гаруй нь хортой, 50 орчим нь хүнд, 20 орчим нь хэвийн нөхцөлд орох юм байна.