УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргаар Ж.Энхжаргалыг томилох эсэх талаар хэлэлцэж, дэмжлээ.
Чуулганд 67 гишүүн оролцож, 88.1 хувийн саналаар түүнийг АТГ-ын даргаар томиллоо.
Өнөө өглөө болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн дарга Ж.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилохыг дэмжсэн юм.
УИХ-ын гишүүд нэр дэвшиж буй Ж.Энхжаргалд санал хэлж, асуулт асуулаа. Дийлэнх гишүүд оффшор дансны талаар нарийвчлан судлах шаардлагатайг сануулж байна. Мөн зээл, төсвийн мөнгөний зарцуулалт, хууль эрхзүйн орчны талаар ч анхаарч ажиллах ёстойг хэлж байв. Жишээлбэл, АТГ-т төрийн албан хаагчдын талаар гомдол өгч улмаар батлагдаагүй тохиолдолд өргөдөл өгсөн этгээд хариуцлагагүй хүлээхгүй, шалгагдсан алба хаагч цаг зав, ажлаараа хохирч үлдэж буй байдлыг таслан зогсоох ёстой талаар ярьж байна. Жараахай барих биш акул, тулнуудыг барих хэрэгтэй гэдгийг хэллээ.
Нэр дэвшиж буй Ж.Энхжаргал “Авлигатай тэмцэх чиглэлээр гарч байгаа Монгол Улсын хууль тогтоомж боломжийн байгаа гэж үнэлж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр УИХ-д өргөн баригдаж, хараахан батлагдаагүй байна. Шинээр гишүүн болсон 76 гишүүн үүнийг судалж даруйхан баталж өгвөл авлигатай тэмцэх чиглэлээр сайжрахад дэм болно. Тиймээс эрхзүйн орчинтой холбоотой асуудлыг ажлаа авсныхаа талаар судалж, танилцсаны талаар мэдээлэл өгье” гэдгийг онцлов.
УИХ-ын дарга Т.Аюурсайхан шударга ёсыг тогтоох хүнд албыг үүрч байгааг нь сануулаад хувийн хамгаалалтдаа анхаарал хандуулан, сайн ажиллахыг хүслээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “АТГ-ын даргаар цагдаагийн хүн тавих сайн юм шиг яриад байна. Гэхдээ АТГ-ын гол чиг үүрэг бол соён гэгээрүүлэх ажил юм. Одоо АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч гээд нэг хүүхэн гарч ирээд батлагдсан үгүй нь мэдэгдэхгүй мэдээлэл өгч байна. АТГ-ыг айлгадаг газар шиг бодоод байна. Ардчилсан нийгэмд айгаад явж байх нь зөв юм уу. Зарим гишүүн хүртэл айсандаа зурагтаа чангалаад утсаар ярьж байсан тохиолдол бий. Тиймээс жинхэнэ утгаар нь соён гэгээрүүлэх ажлыг идэвхтэй хийгээсэй гэж хүсэж байна. Алдаа дутагдалтай талыг нь сайжруулж, зөв зүйлийг нь улам сайжруулах хэрэгтэй. Айлгах байдлаар ажилладаг хэд хэдэн хүний нэр надад байна, тэр хүмүүсээс хамгийн түрүүнд салах хэрэгтэй” гэв.
H.Энхжаргал үүний хариуд гишүүний саналыг дэмжиж байгаа илэрхийлээд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсооход ч ажиллана гэдгийг хэлсэн юм.