Мандах нарны орноор аялж буй гадаадын жуулчдын худалдан авах дуртай цахим барааны нэг нь тус улсад үйлдвэрлэсэн дээд зэрэглэлийн будаа агшаагч.
Японы дэлгүүрүүдэд 100 мянган иен буюу 810 ам.долларын үнэтэй агшаагч шинээр гарна
Японд үйлдвэрлэсэн будаа агшаагчийн үнэ сүүлийн арван жилд эрс өссөн. Дотоодын зах зээл дээр будаа агшаагчийн дундаж үнэ 2005 онд 16000-17000 иен байсан бол өнгөрсөн онд 21000 болжээ.
Японд дундаж үнэтэй загвар төдийгүй өндөр үнэтэй нь ч эрэлт ихтэй байна. Будаа агшаах савны дотор талыг тусгай материалаар бүрсэн, 80000 иен буюу ойролцоогоор 650 ам.доллараар үнэлэгддэг өндөр үнэтэй загвар тус улсын цахим барааны сүлжээ дэлгүүрүүдэд борлуулалт сайтай байгаа талаар “Аsahi Shimbun” мэдээллээ. Энэ онд Японы дэлгүүрүүдэд 100 мянган иен буюу 810 ам.долларын үнэтэй агшаагч шинээр гарч ирнэ хэмээн зах зээл судлаачид үзэж байна.
Ахмад насны худалдан авагчид будаа агшаагч үнэтэй байх тусмаа амттай болгодог хэмээн үздэг талаар “Yodobashi Camera Multimedia” сүлжээ дэлгүүрийн худалдагч уг мэдээлэлтэй холбогдуулан тайлбарлажээ.
Япон үйлдвэрлэгчдийн энэ оны шинэ загварт өвөрмөц технологи ашигласан бүтээгдэхүүн цөөнгүй. “Mitsubishi” компанийн шинэ загварт будаа агшаах савны дотор талыг дулаан дамжуулах чадавхи сайтай тусгай керамик бүрээсээр бүрсэн. Харин “Zojirushi” компанийн будаа агшаагч Иватэ мужид 400 жил уламжилж ирсэн “Nambu” хэмээх ширэмний технологи ашиглажээ.
“Tiger” компани будаа агшаах саваа шавар вааран саваар сонгосон бол “Panasonic” компани дотор саваа бичил очир алмаазаар бүрдэгт амттай будаа агшаах нууц оршдог байна.
Гэрэл зургийн эх сурвалж: www.wsj.com
Г.Очирбат