ОХУ-ын Санкт–Петербург хотын Их Петрийн нэрэмжит Угсаатны судлал, Хүн судлалын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1870–1910-аад оны үеийн Монголчуудын аж байдал, амьдралыг харуулсан гэрэл зургийн “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн “Гамма Галерей”-д өчигдөр /02.02/ нээлтээ хийлээ.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээж үг хэлсэн юм.
Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ОХУ-д айлчлах үеэрээ энэхүү үзэсгэлэнд тавигдсан түүхэн гэрэл зургуудын хуулбарыг манай тал албан ёсоор авахаар яриа хэлэлцээг эхлүүлсэн нь ийнхүү үр дүнгээ өгч, өнөөдөр нийтийн хүртээл болон Монголчуудад толилуулагдаж байна" гэв.
Монголын түүх, соёлын давтагдашгүй бүтээл болох эдгээр гэрэл зургуудыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хамт олон түүхийн болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан товхимол болгон хэвлүүлсэн байна.
“Монгол орон ба Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжилнэ.