Монгол Улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ агаарын бохирдол, эрчим хүчний хомсдол зэрэг олон шалтгаанаас байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилга барих, ногоон технологи нэвтрүүлэх нь олон нийтийн тулгамдсан асуудал болсон.
Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахаар Европын Холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Каритас Чех Репаблик”-олон улсын байгууллага, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын Яам, Барилгын зөвлөгөө мэдээллийн төв хамтран “Ногоон Барилга 2015” үзэсгэлэн, яармагийг маргааш зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг барилгын салбарт нэвтрүүлэгч ЖДҮ, аж ахуйн нэгж, байгууллагуудыг үнэ төлбөргүй хамруулжээ. Тэднийг олон нийтэд таниулан сурталчлах, иргэдэд ногоон барилга, технологийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх нь энэ үйл ажиллагааны зорилго аж.
Үзэсгэлэнд:
- Төрөл бүрийн эко, цахилгаан халаагуур
- Цахилгаан зуух
- Бие даасан цэвэрлэх байгууламж
- Хонины ноосон дулаалга
- Эко будаг, эмульс
- Эко дээвэр
- Гэрэл, гэрэлтүүлэг
- Эрчим хүчний хэмнэлтийн тухай гарын авлага
- “Киви” ногоон хэрэглээний зээлийн танилцуулга гэх мэтийг анх удаа танилцуулна.
Үзэсгэлэн яармагийн хүрээнд “Монголд ногоон барилга барих боломж ба шийдэл” сэдэвт семинарыг маргааш өглөө 09:00 цагт “Corporate and Convention Center” зочид буудалд зохион байгуулах юм. “Монголын Архитекторуудын эвлэл”, ШУТИС, “Каритас Чех Репаблик” ОУБ, “Цэвэр Хөгжлийн Төв” ТББ-ын төлөөллүүд илтгэл тавин, Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн дарга Г.Батсүх удирдах юм байна.
Хөтөлбөрийг танилцуулвал,
08:40-09:00 |
Оролцогчдыг бүртгэл |
||
09.00-09.10 |
Семинарын нээлт /зорилго, хөтөлбөрийг танилцуулна/ Ирсэн зочдыг танилцуулах |
Г. Батсүх Ногоон Барилгын Хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн Гишүүн /Нээлтийн үг/ |
|
09.10-09.30 |
Ногоон Барилга-Архитектур
|
Б.Батжав Монголын Архитекторуудын эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, Ногоон барилгын хүрээлэнгийн УЗГ |
|
09.30-09.50 |
Ногоон барилгын материал |
Д.Сүнжидмаа ШУТИС-ийн доктор, Каритас Чех ОУБ-ын SWITCH-Asia төслийн сургагч багш |
|
09.50-10.10 |
Барилгын эрчим хүчний хэмнэлт |
Б. Билгүүн, ШУТИС-ийн багш, Каритас Чех ОУБ-ын SWITCH-Asia төслийн сургагч багш |
|
10.10-10.40 |
Асуулт, хариулт, хэлэлцүүлэг |
||
10.55-11.15 |
Барилгын усны хэмнэлттэй технологи |
Ж.Даваацэрэн ШУТИС-ийн багш, Магистр
|
|
11.15-11.35 |
Барилгын дулаан хамгаалалт |
Ж.Ганхуяг Каритас Чех ОУБ-ын SWITCH-Asia төслийн зөвлөх инженер |
|
11.35-11.55 |
Эко тэмдэг- Байгальд ээлтэй, бүтээгдэхүүн, үйлчилгээ |
С.Энхболд Цэвэр Хөгжлийн Төв ТББ-ын захирал |
|
11.55-12.10 |
Дүгнэлт, хэлэлцүүлэг, хаалт |