Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 05-ны өдрийн 335 тоот тогтоолоор “Эрчим инженеринг” ХХК-ийн 500.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг “Эрчим бонд” өрийн хэрэгслийг бүртгэсэн юм.
Энэ өрийн хэрэгслийг энэ сарын 21-нд Монголын хөрөнгийн биржид амжилттай арилжаалсан. “Голомт банк” “Эрчим инженеринг” ХХК-ийн андеррайтераар нь ажиллаж,
- 10.000 төгрөгийн нэрлэсэн үнэ,
- Зургаан сарын хугацаатай,
- Жилийн 18.5 хувийн хүүтэй,
Монголын анхны 100 хувь даатгагдсан Эрчим бондыг олон нийтэд хямдруулсан үнээр, нээлттэй санал болгосон юм.
Анхдагч зах зээлийн арилжаагаар Эрчим бондыг худалдаж авахаар 2,4 тэрбум төгрөгийн захиалга ирсэн. Энэ нь нийлүүлэлтээсээ 4,7 дахин давсан байна. Энэ бонд хөрөнгө оруулагчдын хувьд шинэ бүтээгдэхүүн бөгөөд бондыг худалдан авсан өдрөөс эхлэн эзэмших эрх үүсч, хүү тооцогдож эхлэх юм.
Ахдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдсан тул “Голомт банк”-наас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрчээ.
Ингэснээр хөрөнгө оруулагчид эзэмшлийн өрийн хэрэгслээ худалдах замаар эргэлтэд оруулах, улмаар анхдагч зах зээлээс худалдан авч чадаагүй хөрөнгө оруулагчид тэдгээрийг худалдан авах боломжтой.
Дашрамд хэлэхэд СЗХ хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд дээрх төрлийн болон бусад санхүүгийн хэрэгсэл гаргах замаар хөрөнгийн эх үүсвэр татах бүрэн боломжтой гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.