Тояма хотод байрлах Тояма цайзыг 1543 оны үед энэ бүс нутгийг захирч байсан Мизүкоши Кацүшигэ бариулсан гэх таамаг байдаг юм.
1597 оноос энэхүү цайзыг Маэда Тошииэ захирах болсон боловч 1609 онд цайзын зарим хэсэг галд шатан үнс нурам болж байжээ. Хэдийгээр тус явдлын дараа цайзыг сэргээн засварласан боловч цайзын цамхаг гал түймэр, газар хөдлөлтийн улмаас бүр мөсөн устсан байна.
Тояма цайз нь тал газар баригдсан байдаг тул чулуун хана болоод усны шуудуу нь тун сайхан харагддаг. Түүнчлэн 1954 онд тус цайзад цамхаг нэмж барьсан бөгөөд Айчи мужийн Инүяма цайзаас үлгэрлэн барьсан байна. Өдгөө энэхүү цайз цэцэрлэгт хүрээлэн болон хувирчээ.