БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар, жижиглэн худалдааны үзүүлэлт мөн ОХУ-ын эдийн засгийн өсөлт III улиралд шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Тодруулбал өмнөд хөршийн аж үйлдвэрийн гарц 10 дугаар сард жилийн дүнгээр 6.2 хувиар, жижиглэн худалдааны үзүүлэлт 10 хувиар өсжээ. Аль аль нь шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болсон юм.
Харин Хятадын алслагдмал бүс нутгийг хамруулалгүй тооцсон үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өсжээ. Тус улс эдийн засгийн өсөлтийн хурдцаас илүүтэй эдийн засгийн чадавхид анхаарна гэдгээ өнгөрсөн сард болсон Коммунист намын их хурлын үеэр илэрхийлсэн. Хятадын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлд арга хэмжээ авч байгаа нь аж үйлдвэрийн салбар, санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байгааг ажиглагчид онцолсон юм.
Харин ОХУ-ын эдийн засаг III улиралд жилийн дүнгээр 1.8 хувиар өссөн байна. Ингэснээр тус улсын ДНБ сүүлийн дөрвөн улирал дараалан нэмэгдлээ. Гэсэн ч аж үйлдвэрийн гарц удааширсантай холбоотойгоор хойд хөршийн эдийн засаг өнгөрсөн улирлын 2.5 хувийн үзүүлэлтээс буурчээ. Гэхдээ барилга, жижиглэн худалдаа болон хөдөө аж ахуйн салбар эрчимтэй сэргэж байгааг эдийн засагчид онцолж байна. Үүнээс гадна барууны орнууд эдийн засгийн хориг тавьснаас хойш ОХУ-ын эдийн засаг сэргэж, цаашид тогтворжих төлөвтэй байгааг Ерөнхийлөгч Владимир Путин "Russia Calling" форумын үеэр дурдсан юм.
Үүнээс гадна 2001 оноос хойш Японы эдийн засаг хамгийн урт хугацаанд өслөө. Тоон үзүүлэлтийг задалж харвал III улиралд тус улсын эдийн засаг жилийн дүнгээр 1.4 хувиар нэмэгджээ. Ийнхүү шинжээчдийн таамагласан 0.5-1 хувийн түвшнээс давж өссөн хэвээр байгаа юм. Үүнд татвар бууруулах замаар эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх бодлого баримталснаас гадна Японы Төв банкны авч хэрэгжүүлсэн арга хэмжээ голлох нөлөө үзүүлжээ. Мөн экспортын бараа бүтээгдэхүүний эрэлт тус улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болсон байна. Гэхдээ инфляцийн үзүүлэлт Шинзо Абэгийн Засгийн газрын зорилтот хоёр хувиас доогуур түвшинд хадгалагдаж байгаа юм. Энэ нь эдийн засагт бага зэрэг эрсдэл учруулж болзошгүй гэж "Daiwa Securities"-ийн ахлах эдийн засагч үзжээ.
Б.Ариунболд