Хэрвээ та гар дээр авах цалингаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол Ази, аль эсвэл Аргентин улсыг зорих хэрэгтэй гэнэ.
Учир нь 2018 онд бодит цалин нь хамгийн ихээр өсөх боломжтой орнуудын жагсаалтад Азийн орнууд тэргүүн эгнээнд бичигджээ.
"Eca International"-ийн тогтоосноор цалингийн чиг хандлагын судалгааны эхний арван байрын наймд нь Азийн бүс нутгийн орнууд орсон байна. Харин жагсаалтыг тэргүүлсэн Аргентины хувьд бодит цалингийн хэмжээ нь ирэх онд 7.2 хувиар өснө гэж тус байгууллага таамаглажээ.
Хэдийгээр БНХАУ-ын эдийн засаг удаашралтай байгаа ч бодит цалин нь 2018 онд 3.6 хувиар өсөх магадлалаар долоодугаар байрт бичигдсэн байна. Харин эдийн засаг нь тогтворжиж, инфляц нь буурч байгаа ОХУ-ын хувьд тус жагсаалтын 11 дүгээр байрт оржээ.
Эдгээр үзүүлэлтийг Европын орнуудтай харьцуулахад нэг хувиар өсөх төлөв ажиглагдаж байгааг программ хангамж, мэдээллийн “Eca International” компани онцолж байна.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com