Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар хүүхдийн түргэн тусламжийн 905 дуудлага ирснээс 35.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Энэ хугацаанд амбулаторийн 67.823 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3223 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.9 хувиар бага байна.
Томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хандаж буй иргэдийн
- 38.0 хувийг 0-1 нас,
- 26.6 хувийг 2-4 нас,
- 14.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 23-ны байдлаар, 2084 орон дээр 1896 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт ор ачаалалгүй, шинээр хэвтсэн өвчтөний 158 буюу 37.2 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.