GoGo.mn сайт өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Эрх баригч МАН-ын лидерүүд хоорондоо толхилцож, өөрийн байгуулсан Засгийн газраа огцруулахаар өнгөрсөн лхагва гаригт УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт УИХ-ын 30 гишүүний гарын үсэг бүхий албан бичгийг өргөн барьсан нь энэ долоо хоногт улстөрийн хүрээнд болсон онцлох үйл явдал байв. УИХ-ын дарга М.Энхболд эзгүй, эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад яваа тул ажлыг нь дэд дарга орлож буй аж.
Концессийн гэрээтэй холбоотой асуудал, хүүхдийн мөнгийг олгох шийдвэр хуулийн дагуу гаргах бүрэн боломжтой байхад хууль бусаар буюу Төсвийн хуулийг зөрчиж олгон ЗГ дангаараа шийдвэр гаргасан. Монголын төрд шударга ёс тогтооно, хариуцлага тооцно гэх мэт амлалтуудыг өгч байсан ч өнгөрсөн нэг жилд амлалтаа огт биелүүлсэнгүй гэх мэт хэд хэдэн үндэслэлийг тавьж байгаа юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Үндсэн хуулийн 43-ын 4-т УИХ-ын гишүүдийн дөрөвний 1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор гаргаж болно гэсэн хуулийн заалттай. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жил гаруйн өмнө үүрэгт ажлаа авснаас хойш хууль бус хэд хэдэн шийдвэр гаргасан. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн Ж.Эрдэнэбатын Засгийн газарт дүнгээ тавилаа. Ийм үнэлгээтэйгээр 2020 оны УИХ-ын сонгуульд орж болохгүй. Энэ асуудлыг Үндсэн хуульд заасны дагуу 15 хоногийн дотор шийдэх ёстой. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар Төрийн байгуулалтын байнгын хороогоор асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргах ёстой.
УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 5-ны өдөр эхлэх бөгөөд энэ асуудлыг тэр хүртэл хүлээх боломжгүй. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан нэр бүхий 30 гишүүн УИХ-ын ээлжит бус чуулганы зарлан хуралдуулах шаардлагаа дэд дарга Я.Санжмятавт уламжилсан“ гэж хэллээ.
Засгийн газрыг огцруулах асуудал өнгөн талдаа эрх баригч намд олон ургальч бий болсон, шударга ёсыг шаардаж, Засгийн газартаа хариуцлага тооцох гэж буй мэт харагдаж буй ч үнэндээ энэ Засгийн нэг, хоёрдугаар хүний маргаан хүчээ авч, хүрээгээ тэлсний илэрхийлэл. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс л хоёр тийш харсан бололтой. Шадар сайд У.Хүрэлсүх ч "Намаа бодоод, сонгуулийн үеэр ам ангайгаагүй" гэж намын бага хурлынхаа үеэр хэлсэн байдаг.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа МАН-ын удирдлагуудын дунд үүсээд буй зөрчлийн талаар, Нам доторх мөргөлдөөнөө Засгийн газрын ажилтай хутгасныг шүүмжлэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарыг өөд өөдөөсөө харж суугаад зөвшилцөхийг уриаллаа.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эрх баригч МАН-ын 30 гишүүн тавьсан бөгөөд энэ асуудлаар сөрөг хүчин албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа юм. Гэвч АН-ын бүлэг хоёр долоо хоногийн өмнө хуралдаж өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, хүүхдийн мөнгөний зэрэг цаг үеийн асуудлаар сайд нарыг дуудан мэдээлэл сонсож, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэн мэдэгдэл хийсэн.
УИХ-ын гишүүдийн 50-иас дээш хувь нь энэ саналыг дэмжвэл Засгийн газар огцорно. Тэгэхээр МАН-ын 30 гишүүний саналыг АН-ынхан дэмжих магадлал өндөр. МАН-ын гишүүд эв зүйгээ олж, нэг талдаа гарахгүй л бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ирээдүй хэдхэн хоногийн настай болоод байгаа юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж салбар салбарын 15 хүнийг орон тооны бус зөвлөхөөр томилов. Зөвлөхүүдийн үнэмлэхийг өнгөрсөн мягмар гаригт үнэмлэхийг нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гардууллаа.
Мөн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Даваахүүгийн Пүрэвдаваа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдлоо.
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн мягмар гаригт нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзан, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл сонсов.
Ерөнхий сайд хотын дарга С.Батболдын мэдээллийг сонсоод, "Хүний амьдралын хэмнэлийг өөрчилсөн шийдвэр судалгаатай, бүх талаар иргэндээ ашигтай байх ёстой. Энэ шийдвэрээ улам боловсронгуй болгож, зүүн эргэх хөдөлгөөнийг хориглохыг хотын иргэдээс асуух, судалгааны дүнг үндэслэж шийдвэрээ гаргах талаар долоо хоногийн хугацаатай үүрэг өгч, эргэж танилцуул" хэмээн үүрэгдлээ.
-Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос хоёр удаа мэдээлэл хийлээ. Багш нар "Таван жил ажилласан багшийн нэмэгдэл цалин 4261 төгрөг" байдаг хэмээн мэдээлсэн. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн багш нар дундаж цалингаа 1.6 сая төгрөг болгох албан ёсны шаардлагыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хаяглан Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд шаардлагынхаа хариуг энэ сарын 24-ний өдөр авна хэмээн мэдэгдсэн.
Гэвч энэ талаар тоймтой хариу авч чадсангүй. "Есдүгээр сарын 1-ний өдөр багш нар ажилдаа явна, хичээлээ заана. Гэхдээ цалин нэмүүлэх тэмцлээ цааш үргэлжлүүлнэ" хэмээн мэдэгдсэн. Багш нарын тэмцэлд хот, хөдөөгийн 30 мянга гаруй багш нэгдээд байгаа юм.
-Улаанбаатар хотын хэмжээнд улсын цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл өнгөрсөн долоо хоногт дуусаж, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилдаа орлоо. Хоёр настай цэцэрлэгт анх орж байгаа хүүхдүүдийг цахимаар бүртгэж, баасан гаригийн 10.00 цагт цахим элсэлтийг бүх цэцэрлэгт зэрэг явууллаа.
2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 39 мянга 400 орчим 2 настай хүүхэд байгаагаас 22 мянга 600 орчим хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Үүнээс 11 мянга 700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулахаа мэдэгдсэн. Харин 3-5 настнуудыг энэ сарын 21-24-нд цэцэрлэгт нь бүртгэсэн билээ.
-"Бодит амьдралтайгаа эвлэрч чадахгүй хүмүүст сэтгэлзүйн тулгамдсан асуудал үүсдэг" гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаа харилцаа эрхэлсэн дэд захирал В.Баярмаа хэлсэн байна. Нийгмийн стресс бухимдал, сэтгэл зүйн эмгэг, сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэж юу болох талаар сэтгүүлч Г.Одгаравын В.Баярмаа эмчтэй хийсэн ярилцлагаас унших боломжтой.
-“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ П.Орхон алтан медаль хүртлээ.
Энэ тэмцээний 70 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран өчигдөр эхний тойргийн өрсөлдөгч Пан Америкийн АШТ-ий мөнгөн медальт Канадын Стэнли Асселстинийг 9:0 яллаа.
Дараагийн учраа болох “Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт Казахстаны Танатаров Акзуректай барилдаж, 8:3- аар ялагдлаа. Казахстаны бөх наймд үлдэх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Италийн Фрэнк Чамизод 12:0 ялагдснаар Г.Мандахнаран энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлүүллээ.
-Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгатай ярилцлага өглөө. Тэрбээр Нийслэлд сургуулийн өмнөх насныхны 76 хувь нь цэцэрлэгт хамрагдана гэж мэдээлсэн.
-“Манжуур хотын худалдаа, хөрөнгө оруулалтын экспо 2017” энэ сарын 18-20-нд боллоо. Монгол-БНХАУ-ОХУ гурван улс гурван жил тутамд “Дэд бүтцийг хөгжүүлэх, хамтдаа хөгжих” зорилгоор зохион байгуулдаг бөгөөд жилээс жилд оролцогчдын тоо өсөж байгааг зохион байгуулагчид онцолсон байна.
Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ тэргүүтэй 20 гаруй орны төлөөлөл өөрсдийн бүтээгдэхүүнийг 30 мянган мкв талбай бүхий үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлч Р.Адъяасүрэнгийн "Манжуурын экспогийн сонин хачин" сурвалжлагаас авна уу.