Шүүхийн тамгын газрын дарга нарын 2017 оны жилийн эцсийн сургалт-зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү сургалт-зөвлөгөөнөөр шүүхийн үйлчилгээг сайжруулахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, шүүхийн тамгын газрын менежментийг боловсронгуй болгох талаар хичээл сонсох юм.
Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байран дахь шүүх хуралдааны "Green hall” танхимтай танилцаж, энэ жилийн ажлаа дүгнүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулахаар товложээ.
Мөн Стандарт, хэмжилзүйн газраас "Менежментийн тогтолцооны шинэчлэл (ISO 9001 стандарт)-ийг хэрэгжүүлсэн сайн туршлага” сэдвээр танилцуулга хийх юм.
Энэ удаагийн сургалт-зөвлөгөөнд бүх шатны шүүхийн 40 тамгын газрын дарга нар оролцож байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Шүүхийн үйлчилгээ, менежмент ямар түвшинд байгааг мэргэжлийн байгууллагуудаар судлууллаа. "Эн Пи Си энд Мандал”, "Т.У.С солюшн” компаниуд судалгааныхаа дүнд тулгуурлаж сайн туршлага, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар та бүхэнд хичээл заана. Мөн шүүхийн үйлчилгээг сайжруулах, тамгын газрын үйл ажиллагааны менежментийг сайжруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөнө” хэмээн сургалтыг нээж хэлсэн үгэндээ тодотгосон байна.
Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс