Амралтын өдрүүдэд шатахууны хомсдол үүссэн, үнэ нэмсэн тухай асуудлаар "НИК" компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, "Петровис" компанийн Маркетинг хариуцсан захирал А.Батпүрэв нар мэдээлэл өглөө. Шатахуун импортлогчдын холбооноос хэвлэлийн хурал хийнэ гэж сэтгүүлчдэд зарласан ч холбооны төлөөлөл хэвлэлийн хуралд оролцсонгүй.
УУЛ УУРХАЙН ЯАМНЫ УДИРДЛАГУУД 2017 ОН ДУУСТАЛ ҮНЭЭ НЭМЭЛГҮЙ, ХАРЗНАХЫГ ХҮССЭН
Тэд "Бид шатахууны үнийг нэмээгүй, Шатахууны үнийн зөвлөл гэх орон тооны бүтэц үнийн судалгаа хийж байна. Энэ зөвлөлийн судалгааны дүгнэлтийг харзнаж байна. Шатахууны үнэ нэмэх шаардлага бий юу гэвэл бий.
Нийслэлд ачааны машиныг өдрийн цагаар зорчуулдаггүй тул бид шөнө татан авалтаа хийдэг. Иргэд үнэ өсөх нь хэмээн болгоомжилж, сүүлийн 2 өдөрт ихээхэн худалдан авалт хийсэн тул зарим ШТС-д түр зуурын хомсдол үүссэн.
Онцгой албан татварыг нэмснээр шатахууны төрлөөс хамаарч тонн тутамд 180, 217 мянган төгрөгөөр татварын нэмэлт зардал гарч байна. Мөн ОХУ-аас худалдан авдаг шатахууны үнэ 30 орчим хувиар өссөн талаар аравдугаар сараас хойш бид төр засагт мэдэгдсээр ирсэн.
Иргэдийн амьдралд аль болох ачаалал үүсгэхгүй байхаар зохицуулах арга замуудыг албан байдлаар эрх баригчдад уламжилсаар ирсэн" гэв.
НИК компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат сэтгүүлчдийн асуултад хариулж байна: Шатахуун импортлогчид 2017 оны хоёр сараас хойш нэгж үнээ өөрчлөөгүй. Уул уурхайн яам асуудлыг дор нь шийдээгүйгээс бидний алдагдал улам өсөж байна. Арванхоёрдугаар сард Шатахууны үнийн зөвлөл хуралдах тов гарсан ч ирц бүрдээгүй. Энэ зөвлөлд багтдаг таван шатахуун импортлогч хуралд очсон ч төрийн байгууллагын төлөөллүүд ирээгүй. Уул уурхайн яамны удирдлагууд бидэнд 2017 оныг хүртэл үнээ нэмэлгүй хүлээн, харзнахыг хүссэн ёсоор бид үнэ нэмээгүй.
Үнийн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлтээ өгсөн талаар сая дурдлаа. Бид өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд татан авалт, түгээлтээ хэвийн үргэлжлүүлж байна. Нийслэлд ачааны машиныг өдрийн цагаар зорчуулдаггүй тул бид шөнө татан авалтаа хийдэг. Иргэд үнэ өсөх нь хэмээн болгоомжилж, сүүлийн 2 өдөрт ихээхэн худалдан авалт хийсэн тул зарим ШТС-д түр зуурын хомсдол үүссэн. Хэдийгээр Аи 92 бензиний 38 хоногийн нөөцтэй гэж өнгөрсөн долоо хоногт УУХҮЯ-наас мэдээлсэн ч энэ нөөц жирийн үеэс илүү хурдан дуусах эрсдэл байгааг сүүлийн 2 хоногийн урт дараалал харууллаа. Нийслэлд Петровис компани нийт 40 ШТС-тай, үүнээс 3 нь л засвартай тул хаалттай байна. Бусад нь хэвийн ажиллаж байгаа.
Иймд өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцуудад түр зуурын хомсдол үүссэн. Шатахууны үнэ хэрхэн бүрддэг талаар та бүхэнд танилцуулъя. Үнийн 76 хувь нь импортын үнээс, 23 хувь нь 5 төрлийн татвар, үлдсэн нэг хувь нь үйл ажиллагааны зардал байдаг.
Өмнө нь татвар болон хилийн үнэ бага хувийг эзэлж байв. Харин одоо нэгэн зэрэг өссөн нь л асуудал үүсгэж байна. Мөн бид шатахууныг ам.доллараар худалдан авч, төгрөгөөр борлуулдаг тул ханшийн зөрүүнээс давхар алдагдал хүлээдэг.
2015 онд олон улсын зах зээлд бензиний үнэ ихээхэн буурахад компаниуд литр тутамдаа 100 төгрөгөөр үнээ бууруулсан тохиолдол бий. Үүнээс ч илүү буурах боломж байсан ч Засгийн газар онцгой албан татвараа нэмсэн тул ашиг буурсан гэв.
Манай улсад нийт 31 ААН шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй юм байна.
Гэвч эдгэрээс арваад нь л үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг аж. Эдгээр тоо зах зээлийнхээ 30 хувийг эзэлдэг НИК компани зах зээлд дангаараа, монопол эрх эдэлдэггүйг батална гэж НИК-ийн захирал Н.Наранбат онцлов.
Мөн тэрээр шатахуун импортлогч бүх ААН тэдэнтэй адил байр суурь илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Иргэд Аи92 төрлийн шатахууныг хамгийн өргөн хэрэглэдэг. Одоогоор шатахууны литр тутмын үнэ төрлөөсөө хамаарч, 1630 болон 1730 төгрөг байна.
Дизель түлшний үнэ литр тутамд 1720 төгрөг байна. Энэ төрлийн түлшний импорт 2017 онд 805 мянган тоннд хүрч, 2016 оныхоос 279 мянган тонноор буюу 184 сая ам.доллараар өссөн. Өнгөрсөн онд нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 463.5 ам.доллар байсан бол энэ онд 531.3 ам.долларт хүрч, 67.8 ам.доллар буюу 14.6 хувиар өссөн гэж Гаалийн ерөнхий газрын Статистикийн хороо мэдээлэв.
НИК, Петровис компанийн удирдлагууд алдагдлын дийлэнх нь энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн, Онцгой албан татварын шинэ хуультай холбоотой гэсэн юм.