Шинэ компанитай холбоо тогтоож, цаашдын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд өөрсдийгөө бүрэн дүүрэн танилцуулах зайлшгүй шаардлага гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг. Гэтэл цахим шуудангийн хэрэглээ нэмэгдэж, биечлэн уулзах явдал багассанаар хэд хэдэн алдаа гарах болж улмаар компаниуд өөрсдийгөө бүрэн таниулж амжилгүй хаягдах нь бий.
Techstars-ын зөвлөж буй “Цааш нь дамжуулахуйц цахим шуудан бичих зарчим”-ыг танд хүргэж байна.
Юун түрүүнд сэдэв/гарчиг тодорхой байх ёстой. Цахим шуудан хүлээн авч буй хүнд “ТАНИЛЦУУЛГА” гэсэн гарчигтай захидал тийм ч содон санагдахгүй. Түүнчлэн дараа нь хайж олоход хялбар байх хэрэгтэй.
Жишээлбэл “Танилцуулга ХЭНД/ХЭНЭЭС”, “хаана ХЭНД” гэх зэргээр гарчиглаж болно. Холбогдохыг хүсэж буй хүн болон өөрийн мэдээллийг гарчигтаа тусгаснаар анхаарал татах магадлал нэмэгдэх юм.
Бүрэн хэмжээний цахим шуудангаар жишээ болгон танилцуулъя.
Хэрэв та хөрөнгө оруулагч, эсвэл бизнесийн танилцуулга бичих гэж байгаа бол дараах хоёр өгүүлбэрийг цахим шуудандаа заавал бичээрэй.
Танилцуулга: Таны нэр, компанийн нэр, мөн вебсайтын холбоос байх (URL)
Бизнес: Өөрийн бизнесийн тухай, хүлээн авч буй хүний анхаарлыг татаж, сонирхлыг өдөөхүйц хоёроос гурван өгүүлбэрт багтсан байх
Таны бизнест ямар ахиц, дэвшил гарсан тухай хоёр өгүүлбэрт багтаах/Хэрэглэгчийн тоо, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдсэн зэрэг.../
Төгсгөл хэсэгт нь яагаад холбогдохыг хүсч байгаа, ямар тусламж хэрэгтэй зэргийг тусгана. Хэрвээ хөрөнгө оруулагчид хандан бичиж байгаа бол
Яагаад: Санал шүүмжлэл сонсохыг хүсэж байгаа эсэх, эсвэл Та туршлагатай учраас холбогдохыг хүсэж байна.
Асуу: 15 минут ярилцах боломжтой эсэх, эсвэл цахим шуудангаар хариу авч болох уу?
Бизнесээ танилцуулах гэж байгаа бол:
Яагаад: Таны саналыг сонсох гэсэн юм. ЭСВЭЛ Манай бүтээгдэхүүн танд таалагдаж магадгүй гэж бодлоо.

Хэдхэн өгүүлбэр бүхий цахим шууданг хүлээн авч буй хүнд үндсэн агуулгыг ойлгож, хариулахад хялбар юм. Жишээ болгон дараах цахим шуудангуудыг хүргэж байна.
Намайг Ромайн гэдэг. Би Gorgias компанийн гүйцэтгэх захирал. Манай компани хэрэглэгчид туслах ажилтнуудын ажлыг автоматжуулах системийг хөгжүүлдэг. Бидний хөгжүүлсэн бүтээгдэхүүний тусламжтай үйлчилгээний ажилтнууд хэрэглэгчдийн хүсэлтэд хариулах хугацаа 50 хувиар буурах бөгөөд гараар хийдэг олон ажлыг автоматжуулж, эргээд компанид мөнгө хэмнэх нөхцөл бүрдэнэ.
Өнөөдрийн байдлаар бид ClassPass, Plated, Stripe тэргүүтэй компаниудтай хамтран ажиллаж байна. Танд бид өөрсдийн шийдлийг танилцуулж, магадгүй танай компанид тохиромжтой байж болно гэж үзсэн учраас тантай холбогдож байна. Хэрвээ та ирэх долоо хоногт утсаар ярилцах боломжтой бол надад хугацаагаа мэдэгдэнэ үү.
Эсвэл анхны хөрөнгө оруулагчид хандан доорх маягаар цахим шуудан бичиж болно.
Сайн уу, Jewelbots компанийн гүйцэтгэх захирал Сара байна. Бид өсвөр насны охидуудад код бичих аргыг зааж өгөх зорилгоор програмчилж болдог бугуйвч бүтээсэн. Бугуйвчнууд торон сүлжээ үүсгэж чадах бөгөөд охидууд өөрт ойр байгаа бусадтайгаа мессежээр харилцаж болдог. Ингээд бугуйвч дээрх төрөл бүрийн кодыг тайлснаар илүү гоё, илүү чамин бугуйвч авах эрхтэй болно.
Одоогийн байдлаар бид Kickstarter дээр 190 мянган хэрэглэгчээс урьдчилсан захиалга авч 2016 оны эхний улиралд өөрсдийн веб сайтаа хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Homebrew, Matt Cutts тэргүүтэй хэдэн зуун хөрөнгө оруулагчид бидэнд эхний ээлжийн хөрөнгө оруулсан бөгөөд магадгүй Hullabalu-д хөрөнгө оруулж байсан танд манай бүтээгдэхүүн таалагдах байх гэж бодлоо.
Хэрвээ та ирэх долоо хоногт бидэнтэй холбогдох боломжтой бол хариу мэдэгдэнэ үү.
Үндсэн зарчим бол ердөө л энэ. Тун энгийн, ойлгомжтой, чухал мэдээллүүдийг багтаасан байх нь цахим шуудангийн зарчим юм. Хэрвээ танд ийм захидал олныг илгээх шаардлага байгаа бол Gorgias-ийн Gmail-д* зориулан гаргасан тун хэрэгтэй нэмэлт/extension/ бий. Нэг цахим шуудангийн эх загвар бэлдээд, дараа дараагийн удаад бусад хүмүүст илгээхдээ хаягийг нь солиход л хангалттай.