Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах асуудлыг шийдвэрлэжээ.
Энэ асуудлыг олон жил яригдсан ч шийдвэрлэгдэхгүй удааширснаас шалтгаалан тэнд ажиллаж байгаа албан хаагчид Цагаан хадаас зөөвөрлөн авчирсан усыг худалдан авч хэрэглэж байжээ.
Хатуулаг ихтэй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус хэрэглэх нь албан хаагчдын хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж байгаагийн зэрэгцээ ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлыг ч ихэсгэдэг байна.
Хатуулаг ихтэй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус хэрэглэх нь албан хаагчдын хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлдөг байжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ асуудлыг Засгийн газарт оруулж, хөрөнгийг шийдвэрлүүлэснээр цистерн автомашиныг тендерээр худалдан авч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олонд гардуулж өгсөн байна.
Эрүүл ахуйн шаардлага хангасан ус худалдан авах, тээвэрлэхтэй холбоотой бүхий л зардлыг улсын төсвөөс ийнхүү шийдвэрлүүлсэн нь Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газрын 200 гаруй албан хаагчдыг ундны цэвэр усаар өдөр тутам хангах бололцоотой болж байна.
Мөн ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн ашиглалтын нөхцөл дээшилснээр хүн, мал, амьтны гоц халдварт өвчин улсын хилээр орж ирэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Гашуунсухайт боомт дахь албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа нь төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад төрийн байгууллагууд анхаарч ажиллах талаар Хүний эрхийн комиссоос өгсөн чиглэлтэй нийцэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.