Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт төмөр замчид баяраа тэмдэглэдэг уламжлалтай.
Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төмөр замчдад баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр “Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, төмөр замын салбарын түүхт хуудсыг зузаалан буй үе үеийн төмөр замчдадаа Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 79 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсч, 2017 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар нэмэгдсэн байна.
Тэртээх 79 жилийн өмнө нийслэлийг эрчим хүчээр найдвартай хангах зорилгоор Налайх-Улаанбаатарын чиглэлд анхны галт тэрэг аялснаар “хөгжилд хөтлөх гүүр” бий болж, нийгэм эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэгч, иргэдийн амьдралд үлэмж хэмжээний хувь нэмэр оруулахуйц салбарын суурь тавигдсан билээ.
Эдийн засгийн өсөлтийг даган нийгмийн хөгжлийн зүй ёсны хэрэгцээ шаардлагаар төмөр замын бүтээн байгуулалтыг цогцлоох, ачаа тээвэр, зорчигч тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, техник технологийг шинэчлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлууд өдгөө үргэлжилсээр байна” гэжээ.
Манай улсаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсч, 2017 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар нэмэгдсэн байна.
Мөн Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлын суурийг тавьснаар ойрын ирээдүйд төв коридорын ачаа тээвэрлэлт 30 гаруй сая тонноор нэмэгдэх юм.
Цаашид уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн чадавхийг сайжруулахад онцгой ач холбогдолтой Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Нарийнсухайт-Шивээхүрэн болон Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг ээлж дараатай эхлүүлэхээр төлөвлөжээ.
Энэ онд манай улс анх удаа нүүрсийг задгай чингэлэгт ачин, БНХАУ-ын Тяньжинийн далайн боомт хүртэл тээвэрлэдэг болсон. Энэ нь эдийн засгийг хүндрэлээс гаргахад бодит хувь нэмрээ оруулсан ажил гэж салбарын сайд дүгнэсэн.
Засгийн газраас УБТЗ нийгэмлэг болон “Монголын төмөр зам” компанид дотооддоо хагас болон тавцант вагон үйлдвэрлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу БНХАУ, ОХУ, Казахстан, Узбек зэрэг улсуудад судалгаа хийн, монгол инженерүүд ачааны вагон угсарч эхэлжээ.
Цаашид энэ үйлдвэрлэлийг улам боловсронгуй болгож, импортоор авдаг вагоны эд ангиудыг дотоодод үйлдвэрлэх боломжийг эрэлийлж байгаа юм байна.