Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга “Эрчим”, мөнгөн медальт “Улаанбаатар Сити”, хүрэл медалийн эзэд “Атлетик 220” багууд өнөөдөр мөнгөн шагналаа гардан авлаа.
Монголын хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн
- аварга “Эрчим” 40 сая төгрөг,
- мөнгөн медальт “Улаанбаатар Сити” 30 сая төгрөг,
- хүрэл медальт “Атлетик 220” 20 сая төгрөгийг “Арвайн үндэс” ХХК-аас тус тус гардууллаа.
Мөн “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “шилдэг хаалгач”, “шилдэг хамгаалагч”, “шилдэг хагас хамгаалагч”, “шилдэг довтлогч”, “шилдэг талбайн шүүгч”, “шилдэг туслах шүүгч”-ийн шагналыг олгов.
“Эрчим” клуб “Хүрхрээ үндэсний лиг”-т гурав дараалан аваргалсан бол “Улаанбаатар Сити”, “Атлетик 220” багууд анх удаа үндэсний лигийн медалийн тавцанд гарсан.
Шинээр төрөн гарсан багууд үндэсний лигийн аваргын төлөө хүч үзэж, “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн өрсөлдөөнийг улам сонирхолтой, ширүүн болгож байгаа нь хөлбөмбөгийн спортод хөрөнгө оруулалт хийж буй “Арвайн үндэс” ХХК, МХБХ-ны хамтын ажиллагааны үр дүн гарч байгаагийн илрэл юм.
Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Арвайн үндэс” ХХК-ийн хамт олонд нийт хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.