Нар төөнөсөн зуны өдрүүдийг сонгууль тойрсон дуулиан, шуугиан улам ч халуун болгосоор. Уур амьсгал, улс төрийн халуурал газар авсан энэ үед Монгол Улс эвхрэх, эсэхээ шийдэх эргэлтийн цэг дээр зогсож байна. Тавдахь Ерөнхийлөгчөө сонгох амаргүй шийдвэртэй зэрэгцээд зургаадахь хөтөлбөрөө эрчимжүүлэх ээдрээтэй зорилт биднийг хүлээж байна. Ирэх 3-4 жил, цаашлаад эх орны хэтийн хөгжлийг энэ зун тодорхойлно.
Учир нь гар барьж, толгой дохиод удаагүй ОУВС-гийн хөтөлбөр хэзээ мөдгүй эрчээ авахаар хүлээж буй. Нэг завин дээр суусан Монгол Улс, ОУВС гэх “хос” хоёр Монголын эдийн засгийг хэрхэн залуурдах бол. Угтаа тэд шинэ танилууд биш. Сүүлийн 20-иод жил хамтарч буй хуучин нөхөд. Зах зээлийн салхи сэвэлзэж эхэлсэн тэртээ 1991 оны хоёрдугаар сард Монгол Улс дэлхийн 181 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУВС-гийн гишүүнээр элсэж байв. Ингэж л бид шинэ цагийн эдийн засгийн холбоотонтойгоо анх танилцсан түүхтэй.
ОУВС-гийн зургаа дахь хөтөлбөрөө эрчимжүүлэх ээдрээтэй зорилт биднийг хүлээж байна
Улмаар 1991 оны аравдугаар сард анхны “Стэнд бай”-ыг хүлээн авч, тэр цагаас хойш Монгол Улс тус сангийн тусламжийн таван ч хөтөлбөрийг хэрэгжүүлээд амжжээ. Өдгөө зургаа дахь хөтөлбөрөө хүлээн аваад буй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Монгол Улс 3-5 жилийн давтамжтай ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрт хэд хэдэн удаа хамрагджээ. Монголчууд зах зээлд шилжсэн 20 гаруй жилийн бараг талд нь ОУВС-тай хамтран нийгэм, эдийн засгийн бодлогоо тодорхойлсон байна.
Өдгөө ч тэдний хяналт дор хөгжлийн бодлогоо удирдаж буй. Хэдийгээр хэзээ мөдгүй эрчээ авах зургаа дахь хөтөлбөрийн үр дүнг одоо ярих нь эрт ч өмнөх хөтөлбөрүүдийг харин өдгөө дүгнэж болно. Учир нь өнөөдөр бол өчигдрийн үр дүн. Тэгэхээр эдийн засгийн эдүгээгийн нөхцөл байдал өмнөх таван хөтөлбөрийн ашиг тусыг тодорхойлж дөнгөнө гэсэн үг. Монголын одоогийн эдийн засгийг ажвал ОУВС- гийн хөгжлийн хөтөлбөрүүд нэр шигээ хөгжүүлж чадсан гэвэл эргэлзээтэй.
Бас өмнөх жилүүдийн жишгээр бол Монгол Улс 3-4 жилийн дараа дахиад ч бадар бариад ОУВС-гийн хаалга тогшиж мэднэ. Үнэнийг хэлэхэд тус сангаас түрүүлж санал тавьж, “танайд туслая” хэмээн биднээс гуйж байсан удаа үгүй. Харин манай тал л эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, төрийн дансаа улаалгах бүртээ Вашингтонд төвтэй Олон улсын валютын санг зорьсоор ирсэн. Бүр модоо бариад эхлэх бүртээ аврал эрдэг болсон гэхэд хилсдэхгүй. Ингээд үзэхээр өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд Монгол Улс ийм хүнд үетэй багаар бодоход таван удаа нүүр тулжээ. Нөгөө талаас хэдхэн жилийн дотор Монголын эдийн засаг хэдэнтээ унаж, боссон байх юм. Энэ хэлбэлзэл нь манай эдийн засаг төдий хэмжээний савлагаатай байгааг харуулна.
Ер нь Монголын эдийн засаг түүхий эдийн ханш даган дарцаг шиг хийсээд удаж байна. Ялангуяа, сүүлийн 15 жилд эдийн засгийн хэлбэлзэл улам гаарч, маш өндрөөс огцом унах болсон. Нэгэн цагт эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд дээгүүрт бичигдэж байсан Монгол Улс хэдхэн жилийн дотор ёроолын цэгт хүрч, газардлаа. Нэг зах зээлээс хараат байх (Хятад), эдийн засгийн тулах цэг нь түүхий эдийн ханш байхын зовлонг бид ханатлаа амсаж байна. Нүүрс, зэс, төмрийн хүдэр гэсэн гарын арван хуруунд багтах хэдхэн түүхий эд бүхэл бүтэн Монголын эдийн засгийг тодорхойлж буй.
Тэгвэл хэзээ болтол бид ханшийн шуурганд хамхуул аятай хийсэх вэ. Үнийн салхинаас хорогдох арга байхгүй юм гэж үү. Угтаа дэлхийн зах зээлд үнэ, ханш байнга л хэлбэлзэж байдаг. Гагцхүү тэр үнийн шуургыг тогтоож, торгоож чадах эдийн засгийн бат суурийг босгож чадвал ханшийн уналтад зөөлөн газардах боломж бий. Энэ нь зөвхөн ганц бус солонго адил цацарсан олон салбарыг хөгжүүлнэ гэсэн үг. Ингэж түүхий эдэд түшиглэсэн эдийн засагтай улсууд өөрийгөө хамгаалдаг.
Бид ч олон тулгуурт эдийн засгийг цогцлоох талаар улиг болтлоо ярьж байна. Гэвч өнөөг хүртэл эдийн засгийн солонгыг тогтоон бариагүй хэвээр. Манай нийт экспортын 80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг. Хилийн чанадыг чиглэсэн нийт худалдааны 90 орчим хувь нь үндсэн долоон нэр төрлийн боловсруулаагүй түүхий эдээс бүрдэж байна. Монголчууд ярьсаар суугаад 20 гаруй жилийг үдчихэж. Хэдийгээр одоо хэр нь биеллээ олоогүй ч эдийн засгаа төрөлжүүлэх буюу солонгоруулах нь үе үеийн Засгийн газрын амин чухал бодлого хэвээр байх ёстой. Тийм ч учраас Монгол Улс урт хугацааны буюу 2015-2040 он хүртэлх хөгжлийн бодлогын төслийн гуравдугаарт эдийн засгийн төрөлжилтийг эрэмбэлжээ. Гэвч өнөөг хүртэл бүтцийн өөрчлөлтөө хийж чадсангүй. Тэгвэл ханш дагасан савлагаанаасаа хэзээ салж, хэдэн жил болоод гуйлга гуйдаг зангаа яаж засах вэ.
ХЯМРАЛААС ХОЛ УЛС
Уул уурхайд түшиглэсэн улс бүр бидэн шиг ханш даган савладаг уу. Биднийг хэдэнтээ унаж, босох зуур Австрали эдийн засгийн тасралтгүй өсөлтөөр дэлхийд дээд амжилт тогтоох гэж байна. Энэ оны эхний гурван сард тус улсын ДНБ 0.3 хувиар өссөнөөр 103 улирал дараалан хямралын шинж тэмдэг илрээгүй эдийн засаг болоод байгаа ажээ. Хэдийгээр энэ улс ДНБ-ий хэмжээгээр манайхаас хэдэн дахин том ч бидэн шиг зэс, нүүрс, төмрийн хүдэр экспортлогч орон. Гэлээ гээд эдийн засаг нь хямарсангүй. Тэр тусмаа тус улсын өсөлтийн эхлэл цаг хугацааны хувьд Монголтой төстэй буюу 1991 оноос үүдэлтэй. Гэвч баялгаа зөв удирдсаны үр дүнд энэ улс уул уурхайн үнийн шуурганаас өөрийгөө хамгаалах шүхэртэй болж чаджээ.
Австрали улс 1980-аад оноос төрийн өмчийг хувьчилж, эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг бууруулан, банкны салбарын зохицуулалтыг зөөллөсөн нь хөгжлийг нь өдөөсөн гэж шинжээчид тодорхойлдог. Нөгөө талаас Австралийн дэргэд бий болсон эдийн засгийн шинэ гүрэн Хятад тус улсыг өсөлт өөд хөтөлсөн гэж үздэг байна. Хэмжээг нь эс тооцвол Австрали, Монголын эдийн засагт ижил тал цөөнгүй бий. Гэвч тэд бүдрэлгүй урагшилж, бид унаж, боссоор өдий хүрлээ.
Уг нь Монгол оронд хөгжин дэгжих асар өргөн боломж бий. Газарзүйн тэр бүр тохиогоод байдаггүй байршил, нэг хүнд ногдох хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог өргөн уудам газар нутаг, үржил шимтэй эрүүл онгон хөрс, үеийн үед монголчуудыг тэжээн тэтгэсээр ирсэн эрдэнэт мал сүрэг гээд бүхий л бололцоо Монголд бүрджээ. Гэвч боломжийг бүрэн ашиглалгүй эдийн засгийн солонгоо сарниулсаар.
НАЙДВАР ДАГУУЛЖ БУЙ ХӨТӨЛБӨР
Өнгөрсөн сараас Монгол Улсад албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд манай эдийн засгийг солонгоруулж, тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэхээ ОУВС-гаас мэдэгдсэн. Гэхдээ олон жил бий болгож чадаагүй эдийн засгийн энэ бүтцийг яг хэрхэн хэрэгжүүлэх нь өнөөг хүртэл бүүдгэр хэвээр байна.
ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт, хувийн хэвшил дагасан хөрөнгө оруулалт гээд ойрын хугацаанд манай эдийн засгийг багаар бодоход 6-7 тэрбум ам.доллар чиглэхээр байгаа. Мөн манай зээлжих зэрэглэл өндийвөл олон улсын зах зээлээс дахиад ч бонд босгох төлөвлөгөө Засгийн газарт бий.
Ингээд тооцвол эдийн засгаа сэвхийтэл босгоод ирэх санхүүгийн чадавх бүрдэнэ. Цаашлаад уул уурхайн бус салбарыг тэтгэх боломж нээгдэх юм. Гэхдээ эдийн засгийг солонгоруулна гээд олон салбарт хүч тарамдах хэрэгтэй юү. Харин аль салбарыг нь хөгжүүлснээр улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр болж, улсаа хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох нь чухал болохыг эдийн засагчид зөвлөдөг.
Боломжийг бүрэн ашиглалгүй эдийн засгийн солонгоо сарниулсаар
Эхлээд уул уурхайгаа солонгоруулах хэрэгтэйг ч сануулдаг юм. Уул уурхайг солонгоруулна гэвэл алт, зэс, нүүрснээс гадна уран, газрын ховор металл, газрын тосны салбарыг адилхан хөгжүүлж, нэн ялангуяа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэг гарна. Зэс хайлуулах, нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулж, газрын тосоо түүхийгээр нь гаргах биш, эхний ээлжинд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах гээд шийдлээ хүлээж буй зорилтууд бий. Дараа нь ноолуур, мал аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологийг уул уурхай лугаа хөгжүүлэх нь солонгын долоон өнгөний гол бүрдэл болох учиртай.
Бидний хөгжүүлж чадах мөртлөө чадахгүй байгаа салбар бол мал аж ахуй. Махны экспортыг жишээлж үзье. Хэдий олон малтай ч бид Орос, Хятадын махны хэрэгцээг дангаар хангаж дийлэхгүй. Харин элдэв эм тариа хэрэглэдэггүй, “органик мах” хэмээгээд брэнд үүсгэж чадна. Үүнийгээ эрүүл ахуйн стандарт хангасан гэдгийг баталж чадвал Бээжингийн баячуудын хэрэгцээг монгол брэндийн махаар хангах боломжтой. Тэгвэл монгол малын мах кг нь 20-30 ам.доллараар экспортлогдох бололцоо бий.
Хэдийгээр олон улсын байгууллагууд Монголын хөдөө аж ахуйн боломжийг ам уралдан ярьдаг ч яг зориг гаргаад мөнгө өгчих хөрөнгө оруулагч цөөн байдгийг салбарынхан учирладаг. Учир нь байгаль, цаг уураас хэт хамааралтай, өндөр эрсдэлтэй салбар гэж үздгээс үүдэлтэй аж. Олон улсын хөрөнгө оруулагчдын зориг нь дутаж буй энэ салбарт Монголын төр дэмжлэг үзүүлж болно. Бас аялал жуулчлалын салбар байна. Мөн л мөнгө үгүйлсэн, санхүүжилтгүйгээс гацчихаад байгаа салбар. Хэрэв аялал жуулчлалыг эдийн засгийг солонгоруулах салбар гэж тодорхойлон төр бодлогоороо дэмжиж хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллабал олон боломж бий.
ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүллээ гээд эдийн засаг сэргэчихгүй гэдгийг шинжээчдээс эхлээд салбарын сайд нь хүртэл сануулж байгаа. Тус хөтөлбөрийн санхүүжилт Монголыг чиглээд эхэлсэн ч уг мөнгөөр яг ямар төслүүдээ хөдөлгөх, эсэх нь тодорхойгүй байна. 5.5 ам.долларын зээлийн багцын багагүй хэсэг нь төв банкийг чиглэх бол үлдсэн нь төсвийг алдагдлыг нөхөхөөр байгаа. Үүнийг л ашиглаад бид эдийн засгаа тэнхрүүлж, макро эдийн засгийн баттай суурийг бэхжүүлэх нь чухал байгаа юм.
Эс бөгөөс 2018 оны нэгдүгээр сарын 5-нд дуусах таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын “Чингис” бондын төлбөр хүлээж байгааг санаарай. Цаашлаад 2021, 2022, 2023 он гээд шил шилээ дарсан өндөр үнийн дүн бүхий бондын төлбөрүүд хүлээж байгаа. Тиймээс сөхөрсөн эдийн засгаа сэргэхэд бидэнд жил хагасын хугацаа л үлдээд байна. Үүлэн чөлөөний нар шиг хугацааг ашиглаад эдийн засгийн дорвитой өөрчлөлтийг хийж чадахгүй бол олон сая ам.доллараар хэмжигдэх өрийн эргэн төлөлт бидэнд боломж олгох болов уу.
Монгол Улсын Засгийн газрын 48 сарын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-аас баталсан. Энэ зураглал ёсоор эхний 18 сарыг эдийн засгийн уналтыг зогсоож тогтворжуулахад зарцуулахаар төлөвлөсөн байдаг. Тэгвэл эхний зорилтоо эцэслэх, эдийн засгийн тогтвортой суурийг бэхжүүлэх удаах зорилтоо эхлүүлэхэд зургаа хүрэхгүй сар үлдээд байна. Ирэх 32 сард Засгийн газар, ОУВС амалсан эдийн засгийн бүтцийн шинэчлэлээ хийж чадах уу. Өмнөх шигээ зам тавиад, орон сууц бариад дуусгачихвал их удлаа гэхэд 2020 онд бид дахиад д бадар бариад Вашингтоныг зорьж магадгүй.
- Хэрэв Монголыг чиглэх мөнгөний урсгалыг тогтвортой хөгжлийнхөө суурь болгоход зарцуулахгүй бол сүүлийн хоёр жил өрнөсөн хүндрэл хэдэн жилийн дараа дахиад л давтагдана.
- 1991 оны аравдугаар сард анхны “Стэнд бай”-ыг хүлээн авч, тэр цагаас хойш Монгол Улс тус сангийн тусламжийн таван ч хөтөлбөрийг хэрэгжүүлээд амжжээ.
- Биднийг хэдэнтээ унаж, босох зуур Австрали эдийн засгийн тасралтгүй өсөлтөөр дэлхийд дээд амжилт тогтоох гэж байна.
ОУВС-гийн бодлогын үндсэн зорилт аюулыг арилгах буюу гал унтраах. Тэр утгаар төсөв, төлбөрийн тэнцлийн хямралд орсон орнуудад тусламжийн гараа сунгаж байдаг. Өмнөх хөтөлбөрүүд шигээ ОУВС гурван жилийн дараа манай хямралын галыг унтраагаад Америк киноны баатарлаг үйлс бүтээсэн баатар шиг “нисээд” одчихно. Харин эдийн засгаа урт хугацаанд зөв залах нь бидний хийх ажил болоод үлдэнэ. Хэрэв Монголыг чиглэх мөнгөний урсгалыг тогтвортой хөгжлийнхөө суурь болгоход зарцуулахгүй бол сүүлийн хоёр жил өрнөсөн хүндрэл хэдэн жилийн дараа ахиад л давтагдана. Улмаар Монгол Улс хямралын тойргоос гарч чадахгүй, туйлдах вий.
Г.Байгал