Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төвд ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” холбооноос 64 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлажээ.
Зөөврийн шүдний эмнэлгийн 15 сандал, 4 бор машин, шүдний багажнууд, нэг удаагийн хэрэглэгдэхүүнийг хандивлах арга хэмжээ өчигдөр болсон байна.
Тус байгууллагууд хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд 2016 онд тус холбооноос Шүд Эрүү Нүүрний төвийн Нүүр Амны Эмчилгээний тасагт ISO стандартыг бүрэн хангасан, “Western dental standard”-аар үйлчлэх кабинетийг иж бүрэн тохижуулж суурилуулан хүлээлгэн өгч байжээ.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд тулгамдаж байгаа боловч олны анхаарлын төвд төдийлөн орж чадахгүй байгаа шүдний өвчлөлийг бууруулах, нэн ялангуяа хот суурин газраас алслагдсан хөдөө, орон нутагт мэргэжлийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхэд тус хандив нь чухал үүрэг гүйцэтгэх талаар эмнэлгийн удирдлагууд хэллээ.