Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 9 сарын байдлыг танилцуулж байна.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 5.0 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 5.8 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 737.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буурахад орлого 1.0 их наяд төгрөгөөр өсөж, зарлага 291.4 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.
Татварын нийт орлого 4.4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 24.9 хувиар өссөн байна. Ингэхэд онцгой албан татварын орлого буурсан хэдий ч орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албар татвар, гадаад үйл ажиллагааны орлого, нийгмийн даатгалын орлого, татвар, төлбөр хураамжийн орлого тус тус өссөн нь нөлөөлжээ.
Улсын төсвийн 80 хувийг татвар, 11.7 хувийг татварын бус орлого, 4.6 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ есдүгээр сарын байдлаар 5.8 их наяд төгрөг болжээ.