Өмнөд Солонгосын археологичид Монголын баруун хязгаараас 2000 жилийн настай, Хятад маягийн хувцас өмссөн эрэгтэй хүний бунхан олсон талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
БНСУ-ын Үндэсний судалгаа, соёлын өвийн институтийн эрдэмтэд 165-170 сантиметр өндөртэй эрэгтэй хүний занданшуулсан шарилыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Шивээт хайрхны орчмоос олсон аж.
Тэд манай тооллоос өмнөх гурваас тавдугаар зууны үед хамаарах хоёр чулуун булш олсон бөгөөд Орос, Монголын нүүдэлчдэд хамаатай гэж үзжээ. Түүнчлэн гурван өөр жижиг булш олсон байна.
Гурван жижиг булшны нэгд нь Хятад маягийн дээлтэй, занданшуулсан шарил байжээ. Шарилд өмсгөсөн дээл нь зөв энгэртэй, эртний хятад маягийн дээл байсан бол Хятадын хойд хэсгийн ард иргэдийн дунд буруу энгэртэй дээл дэлгэрч байсан түүхтэй.
Одоо археологичид цаашдын судалгаагаар тухайн хүнийг Торгоны замаар дамжин явсан Хятадын худалдаачин байсан уу, эсвэл Хятадаас дүрвэж ирсэн хүн байсан уу гэдгийг судлах аж.
Эх сурвалж: Yonhap