Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.
Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк. Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа.
Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Энэ бодол “ГУТАЛ” цувралыг эхлүүлэх сэдэл болов. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий.../Өмнөхүүдийг ЭНД -ээс унших боломжтой/.
"Ууцаар яах юм". "Цомхон ширээ л засна биз" гэх мэт үгүйсгэл дундуур зүтгүүлсээр цагаан сар айсуй. "Авалгүй яах юм", "Болж л таарна" гэж бүтээхийн түмэн хүслээ чирч, даавуун уутаа мөрлөсөөр ахмадууд аль хэдийн зах, худалдааны төвөөр таваргаад эхэлж.
Хэдий хэр тэтгэвэртэй билээ дээ, тэд. Тэгсэн ч хэндээ ч энийг, түүндээ ч тэрийг гэж өөртөө өдөржин ажил удаж бэлэг сэлт сонжиж, өвчүү ууц үзэж, бууз баншны мах базаахаар шогшуулж яваа өвөөгийн гутлыг өнөөдөр онцолж байна.