Монгол Улсын орчин цагийн боловсролын тогтолцооны суурийг тавьсан Багшийн сургууль буюу Монгол улсын боловсролын их сургууль 100 дахь хичээлийн жилээ өнөөдөр нээлээ.
Жилд 3000 орчим шинэ оюутан элсэн сурдгаараа улсдаа томоохонд тооцогдох уг төрийн сургууль нь боловсролын тогтолцооны үндэс болох багш мэргэжилтнийг бэлтгэдэг чухал байгууллага юм.
2022-2023 оны хичээлийн жилийг нээж сургуулийн захирал О.Алтангоо, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням нар үг хэллээ.
Нийгмийн боловсрол, сэтгэл зүйг бэлддэг чухал мэргэжилтэн боловч цалин хөлс, нэр хүндийн үзүүлэлтээр сайнгүй байгаа багш мэргэжлийг сонгосон шинэхэн оюутнуудын төлөөлөл А.Амаржаргал "Багын хүсэл мөрөөдлөө дагаж энэ мэргэжлийг сонгосон. Багш болох гэж байгаа учраас энэ чиглэлээр хамгийн сайн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургуулийг сонгосон. Ерөнхий боловсролын сургуулиас тэс өөр орчинд ирлээ. Бүх зүйл шинэ, багш нарын заах арга өөр тул оюутан бид илүү хариуцлагатай сурах ёстой" гэв.
Тэрээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас ЭЕШ-аа өгсөн. Түүхийн хичээлээр 800 оноо авч МУБИС-д түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон байна.
Харин Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас волейболын багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцахаар ирсэн Б.Өсөхбаяр мөн л "хүсэл мөрөөдлөө дагасан. Шинэ, өөр ертөнцөд ирсэн ч дуртай зүйлээрээ амжилтад хүрдэг тул хичээвэл болох байх" хэмээв.
МУБИС нь бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, соёл урлагийн ажилтан, сэтгүүлч, дасгалжуулагч бэлтгэдэг.