Сайн үйлсийн тус арга хэмжээнд нийт 50 гаруй ажилтан хамрагдаж, эрдэнэт хүний амь насыг аврах найдвар болсон цус хандивлах үйлст өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 35,650 хүн цусаа өгсөн байна. Энгийн үед өдөрт дунджаар 120-150 донорын цус цуглуулдаг байсан бол аялал зугаалгын улирал, хичээл сургууль амарсантай холбоотой цусаа хандивлах хүмүүсийн тоо тодорхой хэмжээнд буурсан. Иймд цусны нөөцийг бүрдүүлэх зорилгоор “Ulker брэнд” болон “Таван Богд” группийн хамт олон “Цусаа бэлэглэе аян”-д нэгдлээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн санаачилгаар сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах зорилготой Сар бүрийн 03-нд болдог “Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээний үеэр 100 буюу түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж, болзол хангаж шагнагдсан доноруудыг хамтран зохион байгуулагч “Таван Богд Интернэйшнл” ХХК-ийн “Ulker” брэндийн хамт олноос бүтээгдэхүүний дээж, амттанаар бэлдсэн цэцгийн баглаагаар урамшуулдаг уламжлалтай билээ.
Хамт олноороо цусаа бэлэглэж, хүний амь аврах хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Таны цусаа бэлэглэхдээ зарцуулсан 20-30 минут 3 хүнд амьдрал бэлэглэнэ.