БНСУ-ын Соёл, аялал жуулчлалын өдрүүд өнөөдөр Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ. Цар тахлын улмаас гурван жил завсарласан энэ арга хэмжээг нээж БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ли Ё Хун үг хэллээ.
Тэрбээр төв талбайд цугларсан иргэдтэй “Сайн байна уу?” хэмээн монголоор мэндчилээд Солонгосын соёл, урлаг спорт, үндэсний хоолны соёлтой танилцаж, Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгосын аялал жуулчлалын компаниуд болон бусад байгууллагуудын талаар хэрэгтэй мэдээллээ авахыг урив. Мөн солонгос иргэд Монголын сайхан орноор зочилж монгол хүмүүстэй найз нөхдийн холбоо харилцаа тогтооно гэдэгт итгэж байна гэлээ.
Соёл, аялал жуулчлалын өдрүүдэд оролцохоор Солонгосоос олон зочид хүрэлцэн иржээ. БНСУ бол таеквондогийн эх орон. Дэлхийн таеквондогийн төвөөс үйл ажиллагаа явуулдаг алдартай “Kukkiwon” багийнхан нээлтийн үеэр үзүүлбэрээ үзүүлсэн нь төв талбайд цугларсан хүүхэд залуусын сонирхол татаж байв.
БНСУ-ын аялал жуулчлал, эрүүл мэндийн зуучлагч байгууллагууд виз мэдүүлэхэд юу анхаарах талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн импортлогч компаниуд бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр борлуулж, мэргэжлийн тогооч нар иргэдийг солонгос үндэсний хоолны амтлагаа үзүүлж байна.
Д.Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх өдөрлөгийн хөтөлбөр:
- 09.02-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн тоглолт, урлаг соёлын дээжээс толиулуулж, “Little forest” киног үзүүлнэ.
- 09.03-нд зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулна.
- 09.04-нд БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч үндэсний хоолоо (K-Food) хийж, амталгаа явуулна. Өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүд сурталчилгааны асрыг нээж, хөнгөлөлт урамшууллыг үзүүлнэ.
БНСУ-аас ирсэн Make-up Artist K-Beauty Make Up шоу зохиохоор төлөвлөжээ.