“Ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үндэсний зөвлөлдөх уулзалт өчигдөр /08-р сарын 29-нд/ боллоо.
Уулзалтыг дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 6-р зорилго болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран зохион байгуулжээ.
Энэхүү уулзалтын зорилго нь ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх, ус хангамж, ариун цэврийн байгууламжтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, тус салбарт үүссэн асуудлыг шийдвэрлэж, хамтран ажиллах бололцоог бүрдүүлэх юм.
Ерөнхий боловсролын сургуулиудын 74 хувь нь ундны цэвэр усаар, 63 хувь нь ариун цэврийн байгууламжаар хангагдсан байна.
Уулзалтад БХБЯ, БОАЖЯ, БШУЯ, ЭМЯ, Үндэсний статистикийн хороо, ХСУХАТАҮЗЗөвлөл, НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн захирагчийн ажлын алба, МХЕГ, ШӨХТГ, Барилгын хөгжлийн төв, Усны газар, АХБ-ны Төсөл хэрэгжүүлэх нэгж, “WaSH Action of Mongolia” ТББ, Улаанбаатар болон аймаг орон нутагт ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын нийт 50 гаруй төлөөлөл оролцжээ.
Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дугаарт баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч 2018 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол улсын нийт өрхийн ердөө 38 хувь нь сайжруулсан, хүртээмжтэй, аюулгүй, найдвартай ундны усаар хангагдсан бол улсын хэмжээнд нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээгээр хангагдаагүй гэж гарсан байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын 74 хувь нь ундны цэвэр усаар, 63 хувь нь ариун цэврийн байгууламжаар хангагдсан байна.
Салбар дундын урт хугацааны стратеги, бодлогын хэрэгжилт дутагдалтай, салбарын нөөц мэдлэг дутмаг байгаа бөгөөд зуд, ган гачиг болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нөөц хангалтгүй хэвээр байна.
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод баталгаат ундны ус хангамжийн үйлчилгээ хүртэж байгаа хүн амын эзлэх хувийг нэмэгдүүлэх, ариун цэврийн байгууламжийг хүртээмжийг сайжруулах талаар тусгасан байдаг. Монгол Улсын Засгийн газар нь Ил задгай жорлон болон саарал усны системд тавих техникийн шаардлага; Жижиг бүлгүүдэд зориулсан ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөөний заавар; Эрүүл мэндийн салбарын хог хаягдлын менежментийн үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг баталсан юм.
НҮБ-ын “Хүүхдийн сан”, ДЭМБ зэрэг байгууллагууд дэлхий даяар болон Монгол улсад зохих хэмжээний ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилт тавин ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн Газар-НҮБ-ын “Хүүхдийн сан”-ийн улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний зорилт 1.3.1-ийн дагуу тодорхой үйл ажиллагаануудыг явуулж байна. Гэсэн хэдий ч салбар дундын урт хугацааны стратеги, бодлогын хэрэгжилт дутагдалтай, салбарын нөөц мэдлэг дутмаг байгаа бөгөөд зуд, ган гачиг болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нөөц хангалтгүй хэвээр байна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь:
- Тус Зохицуулах зөвлөл нь Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас тавьсан зорилт болох 2050 он гэхэд хүн амын 90 хувийг баталгаат ундны ус, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах ажлын хүрээнд Зохицуулах зөвлөл нь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран 21 аймаг, УБ хотын 9 дүүргийн ундны усны чанарын судалгааг 2019 оноос эхлэн хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар Булган, Өвөрхангай аймгууд үлдээд байна. Түүнчлэн энэхүү судалгааны үр дүнд суурилсан ундны усны чанарын мэдээллийн нэгдсэн санг байгуулаад байна.
Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд аялал жуулчлалын салбарын хөгжил чухал ач холбогдолтой бөгөөд ариун цэврийн байгууламжийн асуудал энэхүү салбарын хөгжилд ч томоохон нөлөөтэй. Ийм учраас улсын хэмжээнд боловсон нийтийн 00, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээний ААН-үүдтэй хамтран ажиллаж, уг асуудлыг шийдэх төслийг БОАЖЯ-наас өнгөрсөн 2021 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.
Ариун цэврийн байгууламж, түүний хүртээмжийн асуудалд хамааралгүй салбар, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн гэж байхгүй. Аливаа улс орны хөгжил нь ариун цэврийн байгууламжтай салшгүй холбоотой. Иймд бүх нийтээрээ ус хангамж, ариун цэврийн байгууламжид анхаарах ёстой юм.
Энэхүү уулзалтын үр дүнд Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд холбогдох шийдлүүдийг гаргах юм.
Эх сурвалж: ХСУХАТАҮЗЗөвлөл