Уганда улс өнгөрсөн долоо хоногт хөөргөсөн PearlAfricaSat-1 нэртэй анхны хиймэл дагуулаа цаг агаарын урьдчилсан мэдээлэл, ашигт малтмалын зураглал, хөдөө аж ахуйн хяналт, хилийн аюулгүй байдал, хүний эд, эрхтэн хэвлэх технологийг хөгжүүлэхэд ашиглахаа мэдэгдлээ.
Дэлхийн таталцлын хүчнээс хамааран зарим эд, эрхтнийг хэвлэхэд хүндрэл тулгардаг учир ийнхүү сансарт жингүйдлийг ашиглан хэвлэхээр болжээ. Үүнтэй ижил зорилгоор 2018 онд ОХУ био хэвлэгч төхөөрөмжөө Олон улсын Сансарын станц руу илгээж байсан билээ.
Япон, Зимбабве улсуудтай хамтран хөөргөсөн тус хиймэл дагуулыг Уганда улсын нийслэл Кампала хотоос удирдах аж. Энэхүү төслийг Японд боловсрол эзэмшсэн гурван Уганда инженер хариуцаж байгаа нь Уганда улсын сансрын технологийн хөгжилд маш том ахиц гарсан гэдгийг харуулж байгаа юм. Түүнчлэн, 2025 он гэхэд Африкийн 23 орон нийт 125 шинэ хиймэл дагуул хөөргөхөөр бэлдэж байгаа бөгөөд 2024 он гэхэд тус тивийн сансрын зах зээлийн үнэлгээ 10 тэрбум ам.долларт хүрэх гэнэ.
Эх сурвалж: Quartz