БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 70 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал боллоо.
УГ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮНДСЭН ДЭЭР ХОЁР УЛСЫН ХООРОНДОХ БҮХ САЛБАРЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРНӨЖ ЭХЭЛСЭН ТҮҮХТЭЙ
-БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй:
-Өнөөдөр эл сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах нь хоёр орны найрамдлын түүхийг эргэн дүгнэж, илүү сайн харилцаатай ирээдүй рүү тэмүүлэхэд оршиж байгаа гэж бодож байна. Чухам иймээс уг хурал маш их ач холбогдолтой. Өдгөөгөөс 70 жилийн тэртээ Хятад, Монгол хоёр улсын засгийн газрын хооронд Ерөнхий сайдын хэмжээнд анхны айлчлал хийсэн. Засгийн газар хоорондын анхны хэлэлцээр болсон. Үндсэндээ энэ бол бидний хоорондын харилцаа, хамтын ажиллагааг чиглүүлэх, тодорхойлох үндсэн баримт бичиг болсон. Уг хэлэлцээрийн гэрээний үндсэн дээр хоёр улсын хоорондох бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа өрнөж эхэлсэн түүхтэй. Улмаар 1960 онд Хятад, Монголын найрсаг харилцаа, харилцан туслалцах тухай гэрээ байгуулсан байна. 1994 онд энэ гэрээг шинэчилж байгуулсан. Өнөөдөр иж бүрэн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэлээ. Иймээс 1952 оны хэлэлцээр бидэнд маш их ач холбогдолтой гэж би үзэж байна.
20-Р ЗУУНЫ ЭХНИЙ ХАГАСТ ХОЁР ОРНЫ ХАРИЛЦАА НАЙРАМДАЛ, НӨХӨРЛӨЛ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ СӨРГӨЛДӨӨНӨӨР ТОДОРХОЙЛОГДОЖ БАЙСАН
-ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн доктор Д.Базардорж:
-Монгол, Хятад хоёр улс хэдэн мянганаар яригдах харилцааны уламжлалтай. Гэвч 20-р зууны эхний хагаст хоёр орны харилцаа найрамдал, нөхөрлөл гэхээсээ илүү сөргөлдөөнөөр тодорхойлогдож байсан. Энэ нь бүр ужгирч туйлдаа хүрсэн байв. Ойлголцох нөхцөлийг бий болгох боломж тун бага байлаа. Ийм л цаг үед 1952 онд БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан. Одоогийн өндөрлөгөөс харахад хоёр улсын харилцааны суурийг тодорхойлчихсон юм шиг тийм агуулгатай байв. Тухайн үеийн Монгол, Хятадын өөр улсуудтай байгуулж байсан хэлэлцээрээс өөр, нэлээн өндөр түвшний, цаашдын харилцааг эергээр тодорхойлох хөгжлийг хурдасгах хэлэлцээрийг байгуулсан юм.
1950-иад оны үед хоёр орны харилцаа өрнөн дэвжиж байсныг та, бид мэднэ. Эдийн засаг, соёлын харилцаа өргөжиж, уг хэлэлцээр маш богино хугацаанд үр өгөөжөө өгсөн. Энэ хэлэлцээр Монгол, Хятад улсын хооронд аль ч цаг үед ач холбогдлоо алдахгүй суурийг тавьсан.
-Та өнөөдөр тавьсан илтгэлээрээ ямар санааг онцлохыг хүссэн бэ?
-Энэ хэлэлцээрийн үр шим маш их бий. Уг хэлэлцээрийг хийснээс хойш 70 жил болжээ. Ингээд харахад уг хэлэлцээр хоёр улсын хоорондох харилцааны зарчмыг тодорхойлсон 1960 оны Найрамдал, харилцан туслалцах гэрээнд шингэсэн байна. Уг гэрээний үзэл санаа шинэ цаг үед буюу 1993 онд Найрамдал хамтын ажиллагааны гэрээнд туссан. Харин энэхүү гэрээ нь яг одоогийн хоёр улсын харилцааг тодорхойлогч гол суурь юм.
Үүнээс хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түвшинд хүртэл хөгжиж буй. БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр өнөөдөр хүртэл бидэнд нөлөөлсөөр байна. Үүнийг илтгэлдээ онцлон сануулахыг хүссэн.
1950-ИАД ОН БОЛ МОНГОЛЫН ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛТИЙН ҮЕ БАЙВ
-МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн доктор Н.Алтантөгс:
-1930 оноос хойш Монгол Улс ЗХУ-аас өөр улстай харилцахгүй байж байгаад 1947 онд Хойд Солонгос улстай, 1949 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон. 1952 онд анх удаа ЗХУ-аас өөр улстай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Улмаар БНХАУ-тай худалдаа хийх, соёлын харилцаа тогтоох, суралцах эрхзүйн орчин бүрдсэн. Тиймээс энэ нь 20-р зууны Монголын түүхэд нэлээн чухал ач холбогдол үзүүлсэн.
1950-иад он бол Монголын томоохон өөрчлөлт, шинэчлэлтийн үе байв. Монголчууд мал аж ахуй давамгайлсан эдийн засгаас суурьших, хот сууринаа тэлэх, дэд бүтэцтэй болох эдийн засгийн түүхэн өөрчлөлт болсон. Үүнд гол үүрэг, нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь гадаад тусламж, гадаад худалдаа байсан. 1950-иад оноос монголчууд дэлхийн олон улстай худалдаа хийж эхэлсэн.
Монгол Улс урд хөрштэйгөө худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлснээр тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөхөд чухал нөлөө үзүүлсэн.
-БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан цаг үеийг эргэн санах нь бидэнд ямар ач холбогдолтой гэж та бодож байна вэ?
-Түүх рүү эргэж харах цаад зорилго нь ирээдүйн талаарх асуулт байдаг. Өнөөдөр Монгол, Хятад хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа түүхэндээ урьд өмнө нь байгаагүй оргил үедээ байна. Үүнийг 1950-иад оны хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг судалж мэдэж байгаа юм. Тэр үед Монголын худалдаа, эдийн засгийн хамгийн том түнш нь ЗХУ байсан. Харин одоо бол БНХАУ болсон байна.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд Монгол, Хятадын харилцааны тухайн үеийн асуудлыг судалсан эрдэмтэн, судлаачид илтгэл тавьсан юм.