Дэлхийн түүхэд долоодугаар сарын 22-д болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1456 оны долоодугаар сарын 22. Унгарын ялалтын өдөр
Унгарын хаант улсын 60 мянган цэрэг Оттоманы султан хоёрдугаар Мехмедийн 100 мянган цэрэгтэй 1456 оны долоодугаар сарын 22-д тулалджээ.
Белградын бүслэлт хэмээх уг явдал долоодугаар сарын 4-д эхэлсэн бөгөөд хагас сарын дараа шийдвэрлэх тулаан болж Унгарын цэрэг ялсан.
Энэ өдрийг Унгарт ялалтын өдөр хэмээн жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг.
1812 оны долоодугаар сарын 22. Саламанкагийн тулаанд Франц ялагдав
Веллингтоны гүнгээр удирдуулсан Англи-Португалын арми 1812 оны долоодугаар сарын 22-д Испанийн Саламанкад Францын армитай тулалдаж ялсан.
1808 онд эхэлсэн Иберийн хойгийн дайны чухал тулаануудын нэг энэ бөгөөд Арапилес хотыг алдсан Францууд Мадридыг алдахад хүрсэн.
1933 оны долоодугаар сарын 22. Уайли Пост дэлхийг ганцаараа тойрсон анхны нисгэгч болов
Америкийн нисгэгч Уайли Пост дэлхийг 7 өдөр, 18 цагийн хугацаанд туулж 1933 оны долоодугаар сарын 22-д Нью Йорк хотод газарджээ.
Тэрээр дэлхийг ганцаараа тойрсон анхны нисгэгч болсон бөгөөд замдаа Герман, ЗХУ, Канад, Аляскаар дайрсан түүхтэй.