Хар тугалга нь байгальд элбэг оршдог, ахуйн хэрэглээний бараа, барилгын материал, агаарын бохирдол зэрэгт агуулагддаг.
Амьсгалын замаар, хоол боловсруулах эрхтнүүдээр дамжиж бидний цусанд шингэдэг байна. Хүний биед хар тугалга их хэмжээгээр хуримтлагдвал уушгины багтраа, нөхөн үржихүйн эрхтний эмгэгүүд тусах, дархлаа муудах, зүрх судасны өвчин, гэдэс ходоодны замын гэх мэт төрөл бүрийн өвчин үүсэх үндэслэл болдог байна.
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 27-нд “Хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлье” хэлэлцүүлэг болов. Эрүүл мэнд, гааль, барилга хот байгуулалт гэх мэт салбарын хорь орчим оролцогч хэлэлцүүлэгт оролцлоо.
АШУҮИС-ийн НЭМС-ийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Э.Эрдэнэчимэг судалгаанд үндэслэн “4-7 насны хүүхдүүд хар тугалганд хамгийн их өртөж байна. Ялангуяа нүүрсний болон эрдэс баялгийн уурхайн ойролцоо, эсвэл гэр хороололд амьдардаг, пийшин ашигладаг, орон сууцандаа засвар хийсэн зэрэг нь цусанд хар тугалга хуримтлагдах хүчин зүйл болж байна. Нүүрсний уурхайн ойр амьдардаг хүүхдэд зан төлөвийн хэвийн бус өөрчлөлтүүд илэрч, хэт хөдөлгөөнтөх, хэвийн бус зан төрхийн өөрчлөлттэй хүүхдүүдэд цусан дахь хар тугалгын агууламж өндөр байна” гэв.
2018-2020 оны хооронд нийслэл, Дархан-Уул, Орхон аймагт хийсэн судалгаанаас ийнхүү иш татсан юм.
Мөн хүүхдийн тоглоом, сургууль цэцэрлэгийн дотоод заслын будаг хар тугалга их агуулдаг тул бага насны хүүхдүүд эрсдэлт бүлэгт багтдаг байна.
Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны тэргүүн, Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор Д. Нарансүх “Арвайн гурил, чацарганы шүүс, ясны шөлөнд хар тугалганы илрүүлэх шинжилгээ хийхэд бүгдээс нь илэрсэн. Хар тугалга бол байгаль дээр түгээмэл оршдог хорт металл. Хар тугалгын бохирдлоос ангид зүйл байхгүй. Их үү, бага уу гэдэг асуудал л ярина. Хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, тээвэрлэх үед хар тугалгын бохирдол орсон байх боломжтой” гэсэн юм.
Манай улсад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 2013 оноос эхлэн атом шингээлтийн спектрометр багажаар цусанд байх хар тугалга тодорхойлох аргачлалыг нэвтрүүлжээ.
Салбар хоорондын хэлэлцүүлэгт “Хар тугалганы агууламж бүхий импортын зарим бараанд тавих гаалийн хорио цээрийн хяналт, шалгалт”, “Хар тугалга агуулсан бүтээгдэхүүний хэрэглээний түвшин” зэрэг сэдвийг хөндлөө.
Мэргэжилтнүүд цаашид энэ асуудлын хүрээнд ажлын баг гаргах, эмнэлэг болон лабораторийн үйлчилгээг сайжруулах, иргэдийг зөв, бодит мэдээллээр хангах зэрэг олон үйл ажиллагаанд санал нэгдсэн юм.