Засгийн газар тэргүүтэй төрийн байгууллагууд 2023 оныг хэмнэлтийн жил болгон зарлаад буй. Ингэхдээ элдэв шаардлагагүй, үрэлгэн зардал бүхий үйл ажиллагаа, тэмдэглэлт баяр зэргийг тэвчиж нүсэр тэмдэглэхгүй байхыг үүрэгдсэн.
Сар шинийн баяраас хойшхи эхний ажлын өдөр албан байгууллагууд, ажилтнууд золголт хийж, хөөрөг зөрүүлж хөнгөн ёслоод өнгөрдөг уламжлалтай. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын алба Цагаан сарын баяраар идээ будаа засаж, дуу хуур болж тэмдэглэж буй зураг олон нийтийн сүлжээнд цацагджээ.
Төрийн байгууллага үнэхээр ийнхүү ёслол төгөлдөр сүржин тэмдэглэсэн эсэх талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Батзоригоос тодрууллаа.
Тэрбээр "Манай байгууллага 200 гаруй ажилтантай. Тухайн золголтод бид зөвхөн ахмад ажилтнуудаа хүлээн авсан. Үүнд ямар ч мөнгө зарцуулаагүй. Тавгийн идээ засаж, хэдэн бууз жигнэсэн. Угаас жилийн төсөвт ч Цагаан сарын баяр тэмдэглэх мөнгө гэж төсөвлөдөггүй" гэлээ.