Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засварын ажил хийгээгүй. Одоо байгаа авто замын асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, зарим байршилд авто замын суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан.
Иймээс Нийслэлийн замын хөгжлийн газар 2022 оны засвар арчлалтын ажлын хүрээнд тус авто замыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын чулуун хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан буцаан тэгшилж суурилуулах ажил хийж байгаа юм. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, ашиглалтын шаардлага хангахгүй явган замыг засварлах, асфальт бетон хучилтын ажил хийнэ. Шинэчлэлийн ажлыг долдугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газар авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд энэ онд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчилнэ.