УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр, Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, төсөлд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчлан тусгахын зэрэгцээ түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтуудыг тусгасан гэв.
Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, түншлэгчийг сонгох, гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэх зохицуулалт, түншлэгч талуудын чиг үүрэг, эрсдэлийн удирдлага, түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг болон бусад оролцогчдын чиг үүрэг, ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд салбарын яамны үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны талаар нарийвчлан тусгасан бөгөөд цаашид “Барих-Шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглох заалтыг тусгасан болно. Ингэснээр төсвөөс үр ашиггүй концессын төслүүдэд эргэн төлөлт хийдэг байдал арилж, төсвийн ачааллыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж байлаа.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хүрээнд түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах эрхзүйн орчин бүрдүүлнэ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хүрээнд түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, түншлэлийн төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор гэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчин тодорхой болгох зохицуулалтыг тусгаж, түншлэлийн ил тод байдлыг хангах, төслийн хэрэгжилтэд хяналтын тогтолцоог бүрдүүлэх, төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчлан оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх гомдол шийдвэрлэх асуудлыг тодорхой зохицуулах, үүссэн маргааныг гэрээнд болон хуульд заасан хэлбэрээр шийдвэрлүүлэх зохицуулалтыг тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.
Хуулийн төслийг хэрэгжүүлснээр томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцүүлэг УИХ-ын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын түншлэлийн хүрээнд ямар хугацаанд, юу хийх бололцоо бий болох хийгээд сонгон шалгаруулалтын асуудлыг хөндсөн.
Сангийн сайд Б.Жавхлан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын стандартад нийцүүлэн, энэ салбарт шинэчлэл хийхээр Засгийн газраас сүүлийн жил гаруйн хугацаанд судалгаа хийн, НҮБ-аас баталсан жишиг хуулийг суурь болгож боловсруулсан хэмээсэн. Нийгмийн хэрэгцээ өсөн нэмэгдэж, эдийн засгийн суурь тэлж байгаа энэ үед тэрхүү хэрэгцээг хангахыг зорьсон гээд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр бизнесийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээ, нийтийн зориулалттай дэд бүтцүүдийг бий болгосноор олон жилийн хугацаанд тухайн бизнес тогтвортой, баталгаатай, олон нийтэд хүртээмжтэй, үйлчилгээ нь бодитой байна хэмээн тооцож, олон талтай зорилтыг тавьсан гэлээ.
Гадаад талдаа хөрөнгө оруулагчдын татах бодитой орчин үүснэ гэж төсөл санаачлагчид тооцжээ. Гадны хөрөнгө оруулагчид тухай орны хөрөнгө оруулалтын орчныг судалж үзэхдээ хамгийн түрүүнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль эрх зүйн орчин ямар байгааг чухалчлан хардаг болсон. Тийм учраас олон улсын жишигт нийцсэн, эрх зүйн орчин нь маш сайн бүрдсэн, Засгийн газрын оролцоо нь тодорхой байх нь хамгаас чухал гэдгийг Сангийн сайд тодотгосон. Сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хуулиар бус хэлэлцэж буй энэ хуулиар зохицуулна гэж тусгасан гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.