Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин "Шуурга" хочит Д.Батгэрэл тав дахь тулаанаа UFC Fightnight арга хэмжээний үеэр АНУ-ын Крис Гутерезтэй хийнэ.
Тулаан гуравдугаар сарын 27-ны ням гарагт АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод болох бөгөөд тулаандаа хэрхэн бэлтгэж байгаа талаар нь Д.Батгэрэлээс тодрууллаа. Д.Батгэрэл UFC-гийн хүрээнд сүүлийн гурван тулаандаа дараалан хүнд цохилтоор (KO) ялаад байсан юм.
Тэрээр "Jackson Wink академи дээр бэлтгэлээ хийдэг ч одоо тулаан ойртсон тул Охайод ирсэн. Өрсөлдөгчөө маш сайн судалсан ба тусгайлан бэлтгэл хийж байна. Мэдээж дөрөв дараалан KO хиймээр байна. Өрсөлдөгч маань ч гарнаас минь эмээж бэлтгэлээ хийж байгаа байх.
UFC-ээс санал болгосон хэнийг ч гололгүй тулалдаж байна. Одоогийн тулаандаа ялчихвал шилдэг 15 руу орох боломж бий. Улмаар дараа дараагийн тулаандаа хэрхэн оролцохоос аваргын төлөө тоглох эсэх нь шийдэгдэнэ. Тулаанаа дуусгаад хоёроос гурав хоногийн дараа эх орондоо очих бодолтой байна.
Үргэлж дэмжиж урам хайрлаж байдаг Монгол түмэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн тулд хичээх болно.
Би UFC-д орсон цагаасаа "UFC Gym" сүлжээг Монголд нэвтрүүлэхээр асууж сураглаж байсан. Одоогоор ажил маш урагштай байгаа бөгөөд Монголчууддаа дэлхийн хэмжээний Gym-ээр хичээллэх боломжийг олгоно" хэмээв.
Д.Батгэрэл 2021 оны аравдугаар сарын 16-нд Брэндон Дэвисийг эхний үеийн хоёр дахь минутад хүнд цохилтоор ялсан.
Харин түүний өрсөлдөгч "El Guapo" хочит Крис Гутерез нь UFC-д зургаан тулаан хийхдээ 5-д нь ялсан ба мэргэжлийн холимог тулааны замналдаа 17-3-2 гэсэн амжилттай. Хамгийн сүүлд 2021 оны аравдугаар сарын 9-нд Фелипе Коларесыг ялсан бөгөөд ихэвчлэн босоогоос зодолддог, тулааны минутыг дуусгадаг тамирчин юм.